x

ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд Дэлхийн хүнсний өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдаан зарлажээ

"Хэнийг ч ардаа орхилгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё" эссе бичлэгийн уралдааны удирдамжийг хүргэж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг.

Энэ өдөрт зориулан НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эссе бичлэгийн уралдаан юм.

Тав дахь жилдээ зарлаж буй энэхүү уралдаан нь илүү сайхан, тогтвортой ирээдүйн төлөө хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдэлд тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм.  

СЭДЭВ, АГУУЛГА

Эссе бичлэгийн үндсэн сэдэв: Хэнийг ч ардаа орхилгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё

Хэдийгээр бид тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч дэндүү олон хүн бидний ард хоцорч байна. Тэд хөгжил, инновац, эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй байна.

Дэлхий даяар сая сая хүмүүс эрүүл хоол, хүнсний өртгийг төлж дийлэхгүйн улмаас тэдний хүнсний баталгаат байдал өндөр эрсдэлд байна. Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг арилгах нь зөвхөн хангамж нийлүүлэлтийн асуудал биш юм. Өнөөдөр дэлхий дээрх бүх хүнийг хооллох  хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа хэдий ч КОВИД-19 цар тахал, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, үнийн өсөлт, олон улсын хурцадмал байдал зэрэг олон сорилтууд тэжээллэг хүнсний хүртээмжийг хязгаарлаж байна. Даяарчилсан дэлхийд хүмүүс хилээр хязгаарлагдахгүй асуудлуудын дамнасан үр дагаврыг мэдэрч байна.

Ядууралд өртөж, хүнсний баталгаат байдал алдагдсан нийт хүмүүсийн 75 хувь нь хөдөө аж ахуй, байгалийн баялгийн салбараас амьжиргааны эх үүсвэрээ залгаж байна. Тэд байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшигт хамгийн их өртдөг төдийгүй жендер, нийгмийн гарал үүслийнхээ улмаас ялгаварлагдан хүнд байдалд орсон байдаг. Тэд сургалтад хамрагдаж санхүү, инновац, технологийн ололт амжилтаас тэгш хүртэж чаддаггүй.

Бид бүгд хоорондоо холбоотой. Бидний амьдарч буй даяаршлын энэ үед улс орны эдийн засаг, соёл, хүн ам амьдралын хэв маяг улам бүр харилцан хамааралтай болж байна. Бидний зарим нь хэн болох, хаана амьдарч байгаагаас шалтгаалан хүнд нөхцөл байдалд орсон байдаг ч бодит байдал дээр бид бүгд эмзэг байдалд байна. Хэн нэгнийг ардаа орхиход бидний хэлхээ холбоо тасарч, зөвхөн тухайн хүний төдийгүй бидний амьдралд нөлөөлдөг. Жишээлбэл, Украин улс бол газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн томоохон үйлдвэрлэгч, экспортлогчдын нэг. Тэнд дайн өрнөснөөр нутгийн иргэдийн амьдрал хүндэрч, нүүн шилжихэд хүрсэн бөгөөд дэлхийн хүнсний баталгаат байдалд нөлөөлж байгаа нь хэдийн мэдрэгдэж байна. Улаан буудай, эрдэнэ шиш, арвай, бордооны үнэ огцом өссөн нь эмзэг байдалд байсан улс орнуудыг хямралд түлхэн оруулж байна.

Дэлхий нийтийг хамарсан хямрал нүүр тулж буй энэ үед шийдэл урьд урьдынхаас илүү чухал байна. Урт хугацааны хөгжилд чиглэсэн, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжиж, тэгш бус байдлыг арилгах тогтвортой, цогц шийдлүүд шаардлагатай.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл.

  • Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.

Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Эссе нь сэдэв, агуулгад нийцсэн байх

  • Асуудал хөндсөн байх

  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

  • Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх

  • Үгийн тоо 500-aac хэтрэхгүй байх

  • Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх

  • Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Дараах шалгуураар дүгнэж нийт оноогоор байр эзлүүлнэ. Үүнд:

  • Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);

  • Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);

  • Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);

  • Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).

Эссег 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл forms.gle/Vj6FwNrgCQbbFHYw8 холбоосоор хүлээн авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 1 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 18 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Уржигдар 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2026-07-24 WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026-07-24 Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2026-07-24 Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2026-07-24 Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 2026-07-24 TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2026-07-24
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top