x

Есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Иргэдээс ирсэн гомдол саналын давтамжаас харахад ОСНААУГ, УСУГ, Хот тохижилтын газруудын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол зонхилжээ. 

Энэ талаар НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат “Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хаягласан 52,263 өргөдөл гомдол иргэдээс ирсэн байна. Үүнээс гомдол 17,669 байна. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал энэ нь хоёр дахин нэмэгдсэн дүн. Энэ нь Ковид-19 цар тахлын жилүүдийг үдэж, ажил амьдрал жигдэрсэн тул иргэдийн идэвх ч сэргэсэн гэж үзэж болохоор байгаа юм.

Өргөдөл гомдлын дийлэнх нь хот барилга байгууламж, эрүүл мэнд, гудамж талбайн тохижилт, инженерийн байгууламжийн үйл ажиллагаа, авто зам, боловсрол, газрын харилцаа зэрэг найман салбартай холбоотой байна.

Гудамж талбайн тохижилт, үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал өмнөх жилээс 2.5 дахин өссөн бол газрын харилцаатай холбоотой гомдол гурав дахин, боловсролын салбартай холбоотой гомдол тав дахин өссөн үзүүлэлттэй байна” гэсэн юм.

Цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр байгууллагууд санаачилгатай ажиллах, шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг тодорхой бичиж хэвших, байгууллага бүр боломжийн хүрээнд өргөдөл гомдлыг шуурхай, бүрэн барагдуулж шийдвэрлэхийг Хотын дарга санууллаа.

Хотын дарга Д.Сумъяабазар "Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотой орон сууцны халаалт, дулаан, халуун ус тасалдал байгааг онцлон мэдээлдэг тул мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй" гэлээ. 

Тэрээр шуурхай зөвлөгөөний дараа дараах үүрэг даалгаварыг өглөө. 

  • Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх;

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх;

  • Авто замын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах;

  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах;

  • Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах;

  • Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлэн, борлуулалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах;

  • Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, бүх шатанд төсөв санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх;

  • Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах

  • Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тоо баримт, танилцуулгыг шуурхай гарган өгч, бодлого, төлөвлөлтийн хүрээнд хамтран ажиллах;

  • Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгөх;

  • Цахим төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top