x

Дотоодын нислэгийн тийзийн үнийг хямдруулах боломжийг судлах үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал өнөөдөр болж, салбарын сайд газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг өгчээ.

Тодруулбал, бүтээн байгуулалт, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимжиж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарах, Тяньжин, Замын-Үүд боомтод нэмж чингэлгийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, одоо үүсээд буй чингэлгийн бөөгнөрлийг нэг сарын дотор арилгах, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, бүртгэлийн серверийг засаж, иргэд ААН-д ямар ч хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг даалгасан байна.

Автомашины даац хэтрэлтэд тогтмол хяналт тавьж замын эвдрэлээс урьдчилан сэргийлэх, төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах, зохистой газарт байршуулах, үнэлгээ, хяналт хийж байгаа арга барилдаа анхаарч, харьяа газруудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, хурдны замын баталгаат засвар, арчлалтыг хийлгэхдээ тэмдэг тэмдэглэгээ тавьж, иргэдэд урьдчилан мэдээлэл хүргэх хэрэгтэй гэжээ.

Түүнчлэн дотоодын нислэгийн тийзийн үнийг хямдруулах, гадаад дотоод нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгажээ.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилтоо хэрхэн бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тодорхой шийдэл гаргаж, салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх талаар санал дүгнэлтээ өгч, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх талаар салбар бүр анхаарах ёстойг сануулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top