x

Ц.Мөнхцэцэг: Автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалтыг дэмжихгүй

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор найм хоногийн турш авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж буй зохицуулалт өнөөдөр дуусч байгаа. Энэхүү шийдлийг цааш үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэдгээ Хотын дарга Д.Сумъяабазар илэрхийлсэн. Тэрээр "Улаанбаатар хотын даац гурав дахин нэмэгдсэн. Үүний зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашид үргэлжлүүлэхээр есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм. 

Энэхүү мэдэгдэл иргэдийг нийлээдгүй бухимдуулаад байгаа. Учир нь алсын хараатай төлөвлөгөө бус түр аргацаах аргаар асуудлыг шийдэж болохгүй юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг автомашины тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг дэмжихгүй гэдгээ хэллээ. 

Тэрээр "Замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулах эсэх шийдвэрийг гаргахдаа МАН-аас олонх болон бүрдсэн Нийслэлийн удирдлага иргэдийн эрх ашиг, нийгмийн шударга ёс, намын эрхэмлэн дээдэлдэг үзэл баримтлал, үнэт зүйлс зэрэг олон хүчин зүйлсийг тооцон үзэх шаардлагатай байна.

Миний хувьд энэ шийдвэрийг дэмжихгүй байх үндэслэл байна.

Нэгдүгээрт: Нийгмийн тэгш байдал, шударга хуваарилалтыг үнэт зүйлээ болгодог МАН-ын социал демократ бодлогод огт нийцэхгүй.

Монголд нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрсэн. Тэр дундаа улс төрийн эрх мэдэлд ямар нэг байдлаар баяжиж чадсан, хөрөнгө мөнгө хуримтлуулсан хүмүүс илүү нөлөөтэй байж, гаргаж буй шийдвэрүүд нь энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад бус, харин нийгэмд илүү давуу эрх, боломж эдэлж ирсэн давхаргын нүдээр харсан, тэдний эрх ашигт нийцсэн буюу цөөнхөд үйлчилсэн маягаар явж ирсэн билээ.

Тийм учраас МАН үүнийг өөрчилж, хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулахыг гол зорилтоо болгож 2021 оны 12 сард 30 дахь их хурлаа хийж социал демократ үзэл баримтлал бүхий "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-оо зарласан.

Гэтэл машиныг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр нь нэг машинтай айл өрхөд хохирол учруулах шийдвэр атал 2 ба түүнээс дээш машинтай цөөнх, эсвэл дахин нэг машин худалдан авах боломжтой орлого өндөртэй бүлгийн эрх ашигт давуу тал авчрах болно. Өөрөөр хэлбэл, МАН-ын гол үнэт зүйл болох нийгмийн шударга ёсонд нийцэхгүй.

Хоёрдугаарт: Эдийн засгийн хувьд харалган шийдвэр. Өнөө маргаашдаа замын хөдөлгөөнд оролцох машины тоо буурч буй мэт харагдах ч урт хугацаанд машины эрэлт, импортыг улам нэмэгдүүлж, УБ хотын зам дээрх машины тоо ихэд нэмэгдэнэ. Тэр дундаа хуучин, буруу хүрдтэй машинууд нэмэгдэх эрсдэлтэй.

Ийм шийдвэр гаргахын оронд машиныг орлох альтернатив хувилбарууд буюу нийтийн тээврийн зорчих чиглэл, үйлчилгээнд гарах тоог нэмэгдүүлэх, дугуйн хэрэглээг дэмжих, дугуйн замуудыг стандартын дагуу барьж өргөжүүлэх, сургуулийн автобусны тоог эрс нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй байна. Том хотууд бол нийтийн тээврээр л замын түгжрэлийг шийдсэн байдаг.

Ийм учраас би энэ үндэслэлээ Нийслэлийн удирдлагуудад хэлж, замын түгжрэлийг шийдэх оновчтой арга замыг олохыг уламжилна. Та бүхэн маань бас энэ тухайд санал бодлоо илэрхийлээрэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.138)
    Маш зөв
    2022 оны 09 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top