x

Ажиа гэгээнтэнд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо

Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох хүндэтгэлийн ёслолд өнөөдөр тус сургуулийн Төв байрны Эрдмийн танхимд боллоо. Уг ёслолд ахмад, эрдэмтэн, доктор, профессор, багш нар, салбар салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцсон юм.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэн Эрдмийн танхимд цугласан эрхмүүд болон зон олонд хандан “Би Монгол Улсад ирээд арав гаруй хоног болж байна. Өнөөдрийн энэ сайхан өдөр Монгол Улсын их сургуулиас надад “Хүндэт доктор” хэмээх хүндтэй цол олгож буйд сэтгэл догдолж байна, маш их баяртай байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээгээд бурхан номын ерөөл уншсан юм.

Ажиа гэгээн энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлээр Монгол Улсад болон дэлхий дахинд олон зуун ажил хийснээс товчлон дурдвал, өөрийн үүсгэл санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн. Ангиограф төв, Хагалгааны өрөө, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Цусны эмгэг, хорт хавдрын тасаг бүхий энэ эмнэлэг өдгөө олон хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсээр байна. Ажиа гэгээнтэн тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийснээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, Монголын эмч нарыг гадаадын мэргэжлийн сургууль, сургалтад хамруулах зэргээр хүүхдийн эмнэлэгтэй байнга эргэх холбоотой ажилладаг.

Мөн Ажиа гэгээн 2019 оноос эхлэн их дээд сургуульд сурах чин хүсэлтэй ч боломж нөхцөлөөр хомс хүүхдүүдэд зориулж ‘’Зөв’’ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 60 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм. “Зөв” тэтгэлэгт хөтөлбөр их, дээд сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрөөс гадна дотуур байр, сургалтын хэрэглэгдэхүүний зардал зэргийг бүхлээр нь олгодог цогц тэтгэлэг юм.

Түүнчлэн Ажиа гэгээнтэн Монголын өндөр настан, ахмадууддаа зориулж “Ахмадын хөгжлийн төв” байгуулсан бөгөөд тус төв өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 41 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top