x

Галт тэрэгний үйлчилгээний үнийг нэмэхгүй байх хэрэгтэй гэв

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам Монгол, Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газар ажиллав.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүтэц, бүрэлдэхүүн, импорт, экспортын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан.

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг төмөр замчдадаа талархал илэрхийлээд, бодлогын чиглэлээр бүх талаар дэмжихээ илэрхийлж, хүн бүрийг чин сэтгэлээсээ, хариуцлагатай хамтран ажиллахыг хүслээ.

Түүнчлэн юуны өмнө галт тэрэгний цуваа цөөрсөн, хоосон чингэлгийн буцаалт буурснаас үүдэлтэй чингэлгийн бөөгнөрлийг яаралтай шийдэх чиглэлд ажил хариуцсан хүмүүс онцгой анхаарч, ажил үүрэгтээ эзэн болохыг хатуу сануулсан юм. Энэ асуудалд элдэв шалтаг тоочих биш харин шийдэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо. 

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, үйлчилгээгээ хүнд сурталгүй ил тод болгоход онцгой анхаараарай гэв.

2021 онд Улаанбаатар төмөр зам ХНН 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон. Харин 2022 онд урьдчилсан байдлаар тооцоолоход 27-28 сая тонн ачаа тээвэрлэх магадлалтай байна. Ачаа, тээврийн эргэлт ийн буурч байгаад анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ авах үүрэг өгөв.

Мон-П1, Мон-П2 зээлийн үлдэгдэл төлбөрөөр дүрмийн сан нэмэгдүүлэх Оросын талын хөрөнгөөр хөдлөх бүрэлдэхүүн авах ажлыг зохион байгуулах, УИХ-ын тогтоолын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэхийг чухалчиллаа.

Түүнчлэн Эдийн засгийн нөхцөл байдал хэвийн хэмжээнд ортол УБТЗ ХНН-ийн зорчигч тээврийн болон нийгмийн чанартай ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхгүй байх, тээврийн алдагдлыг бууруулахын тулд зарим тарифыг индексжүүлэх, өртөг зардлаа бууруулж хэмнэлт гаргах шийдлийг олж, эдийн засгийн тооцоо судалгаа хийн танилцуулах, галт тэрэгний хүрэлцээг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг бүх шатандаа онцгой анхаарах, нүүрс болон шахмал түлшний нийлүүлэлтэд анхаарах, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэхэд онцгойлон ач холбогдол өгөх, хүнсний ногоо, улаан буудайг шуурхай тээвэрлэхийг үүрэг болгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 8 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top