x

Д.Амарбаясгалан: Г.Ёндон, Л.Халтар, Х.Бадамсүрэн нарын туршлагыг ЗГ ашиглана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Засгийн газрын бодлогоор эдгээр томилгоонууд хийгдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон бол мэргэжлийн хүн. Энэ салбарт мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан учир ажилласан байдлыг харгалзан үзэж өмнөх Засгийн газар салбар хариуцсан сайдаар ажиллуулж байсан. Эрдэнэт, Эрдэнэс-Тавантолгой зэрэг томоохон үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагаар хангагдаж байх ёстой. Нөгөө талаас улс төрийн туршлагатай, Засгийн газар, УИХ-ын түвшинд үйл ажиллагаагаа танилцуулах чадвартай хүмүүсийн туршлагыг харгалзан үзэж томилдог. Мэргэжлээс гадна улс төрийн харилцаанд илүү ойр, Засгийн газар, УИХ-ын түвшинд ажлаа танилцуулж, ойлгуулж чаддаг байх туршлага их чухал байдаг.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн захирал бол “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд байдаг Зэсийн группийг хөл дээр нь босгож ирэх даалгавар авч ажиллахаар болсон. Зэсийн групп нь одоогоор цаасан дээр байгуулагдсан байгаа ч цаашлаад зэстэй холбоотой бүх бодлогыг энэ групп дээр нэгтгэснээр Монгол Улсын баялгийн сан болох юм. Өөрөөр хэлбэл, энэ хүний уул уурхайн салбарт ажилласан туршлагыг Засгийн газар ашиглаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг яамных нь дэд сайдаар томилсон. Энэ хүн хүндрэлтэй цаг үед Зам тээвэр, хөгжлийн сайдын алба хашсан. Өөрөөр нь хамаарсан алдаа дутагдал 100 хувь байсан гэж үзэх аргагүй. Яагаад гэвэл гаднын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, тендер шалгаруулалт нь зөвхөн Монголын талаар шалтгаалахгүй саад бэрхшээлтэй учирч байгаа. Нөгөө талаасаа  Л.Халтар төмөр замд цэвэрлэгчээс эхлээд сайд хүртэл нь ажилласан төмөр замын туршлагатай хүн. Тиймээс энэ хүний мэргэжил туршлагыг бусад салбарт ашиглах ёстой гэдэг үүднээс энэ томилгоог хийсэн.

Мөн тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тухайд төрийн болон улс төрийн ажлын олон жилийн туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан үзээд зарим дэд сайдыг сэлгэн ажиллуулах бодлого баримталж байна. Энэ бодлого зөвхөн Ж.Бат-Эрдэнэ сайдаар зогсохгүй. Цаашдаа бусад салбарын сайд нарыг салбар хоорондын харилцан уялдааг сайжруулах зорилготойгоор сайд нарыг сэлгэн ажлуулах бодлогыг баримтална.

Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван сайд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сайд албан ёсоор томилогдоод байгаа. Гэхдээ энэ гурван сайд хариуцсан яамгүй буюу ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулна. Сайд гэдэг албан тушаалыг шагнал хэлбэрээр өгч байгаа зүйл огт биш.  Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэл дан ганц нийслэлийн асуудал гэхээсээ илүү Монгол Улсын бодлогын асуудал болсон. Бодлогын асуудлуудыг нэгтгэж, яамд хоорондын уялдаа холбоог хангах үүднээс түгжрэл хариуцсан сайдыг томилсон.

Боомтын асуудал хариуцсан сайдын тухайд, манай улс хилийн цаадах боомтын захиргаатай Монгол талаас 5-6 нэгж харилцаад байдгийг засаж нэг нэгж харилцдаг болъё гэдэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа.

Аливаа улс орны хувьд улс орноо таниулан, сурталчлах нэг том салбар нь спорт. Тэгвэл манайд Ерөнхий сайдын харьяаны ганц агентлаг яваад байгаа нь тухайн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах боломжийг хомс болгоод байгаа юм. Тиймээс улс орон болгоны амбицад байдаг спортын тэргүүн эгнээнд гаргаж ирэх зорилгоор Спортын асуудал эрхэлсэн яамгүй сайдын орон тоог бий болгосон. Төсвийн тухайд Спортын сайдын ажлын алба гурав хүртэл хүний орон тоотой ажиллах боломжтой. Замын түгжрэлтэй холбоотой асуудалд арай өргөн бүрэлдэхүүнтэй ажлын албатай байх шаардлага үүсэж байгаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top