x

Д.Сарангэрэл: Тэтгэврийн шинэчлэлийг оновчтой хийж, халамжийг зохих ёстой хүнд нь хүртээнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр анхны шуурхай хурлаа зарлан удирдлагын багт өөрийн байр суурь, ажиллах зарчмаа танилцуулан тодорхой үүрэг даалгавар өглөө.

Хурлын үеэр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг оновчтой хийх, халамжийг зохих ёстой хүнд нь хүртээхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг илэрхийлсэн юм. 

Тэрээр “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг бол хүний төлөөх үйлс юм. Тиймээс энд ажиллаж буй төрийн албан хаагч өөрөө итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй байх учиртай. Энэ хандлагыг бий болгоход удирдлага, багийн дэмжлэг, уур амьсгал хамтын ажиллагаа чухал. Би та бүхэнд хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй. Харин хууль журам зөрчих, алдаа гаргах, ажлаа хийдүүлэх асуудал гарвал хариуцлага тооцож таарна. Тэгэхээр та бүхний ажил алба надаас бус танаас шалтгаална. Бусдаар бол төрийн алба тогтвортой байх ёстой. ХНХЯ-ны баг хамт олон чадварлаг, туршлагатай гэдгийг УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар холбоотой, хамтарч ажиллаж ирсэн тул мэднэ. Багаараа үр дүнтэй ажиллаж тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ. 

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан яамны эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжих ажил арга хэмжээний биелэлт, биелээгүй ажлын шалтгаан, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ирэх даваа гаригт танилцуулахыг газар, нэгжийн дарга нарт үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ТЭТГЭВЭРТЭЭ СУУ Л ДАА (172.69.45.134)
    ӨӨРӨӨ ТЭТГЭВЭРТЭЭ ЭХЛЭЭД СУУЧИХ. ТЭГЭЭД ХУДАЛ ЯРИХАА БОЛИНО ДОО
    2022 оны 09 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 2 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 5 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 8 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 11 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 28 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Уржигдар 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2026-07-24 WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026-07-24 Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2026-07-24
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top