x

Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавилаа

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барих Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү үйлдвэр нь Сонгинохайрхан уулын зүүн бэлд шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Энэхүү үйлдвэр нь Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалт юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэнэ. Компакт гэрээний хэрэгжүүлж буй төслийн ач тус нь бидний олон жил ярьж хэвшсэн саарал ус буюу хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан ашиглаж газрын гүний цэвэр цэнгэг усыг хэмнэх бодит боломж бүрдэнэ” хэмээв.

Ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд технологийн зураг төслийг Франц улсын дэлхийн хэмжээний шилдэг компаниуд гүйцэтгэх ажээ.

2025 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтаа дуусгаж, хоёрдугаар улиралд нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Үйлдвэр өдөрт 50 мянган куб метр усыг дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангана.

Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн жилийн /2021 оны байдлаар/ хэрэглээний  50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэх юм.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүгээс энэхүү үйлдвэрийн ирээдүйн өгөөжийн талаар тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ, Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ 145-155 мянган метр куб. Харин бохир усны хэмжээ 190 мянга орчим метр куб. Ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд саарал ус нийлүүлж, тэр хэрээр гүний цэнгэг усыг гамнаж хэмнэх боломж бүрдэнэ. Хамгийн чухал нь нийслэлийн иргэдийн ундны усны нөөцийг хадгалан хамгаалахад асар том үүрэгтэй үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа. Саарал ус хэрэглэх нь ирээдүйдээ хийж буй буян гэж ч хэлж болно. Аж ахуйн нэгж байгууллагуудаас хамгийн түрүүнд “М-Си-Эс” ХХК-ийн ундааны үйлдвэр саарал ус гаргаж эхэлсэн. Уг усыг ТҮК-ийн ажиллагсад мод, зүлэг ногооны арчилгаа, ТЭЦ-IV компани хөргөлтийн системдээ тодорхой хэмжээнд ашиглаж байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 25 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 26 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 31 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 58 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 18 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top