x

С.Адьяасүрэн: Хөдөлгөөний оргил ачааллын үед машины хурд 8 км.цагаас доошлохоор байсан тул тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Энэхүү зохицуулалт Наймдугаар сарын 27-ноос Есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчлэх юм.

"ӨМНӨХ ЖИЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД 418,800 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧСОН БОЛ ЭНЭ ЖИЛ 443 МЯНГА ДАВСАН"

Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн "Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа хэтэрсэн, хүнд байдалтай байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо, ашиглалтаас гарч байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулахад харьцангуй их. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний эрчим оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж, ачаалал илт ихсэж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд долоо хоног буюу найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь хичээл сургуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа түр арга хэмжээ юм. Түрүү жил тээврийн хэрэгслийн тоо 418,800 давж байсан бол энэ жилийн байдлаар 443,000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм" гэлээ. 

"ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ"

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд "2019 оны үед буюу цар тахлаас өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Энэ жил мөн тэр хэмжээний хэрэгсэл нэвтэрнэ гэсэн таамаг байна. Иймд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөдөлгөөнд нэмж оролцох нь. Мөн энэ үед зам тээврийн осол, дуудлага, зөрчил ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top