x

ФОТО: Авто замыг засварлахдаа явган хүний замыг хамтатган шинэчилж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй авто замыг сонгон засварлаж байна.

Тухайн замуудын асфальт бетон хучилт хагарч, нүх гарч эвдэрсний дээр зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна. Замуудын засвар, шинэчлэлийн хүрээнд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлаж, суурь болон өнгө асфальт бетон хучилт хийж, хэвтээ тэмдэглэгээ хийсний дээр авто зам дагуух явган хүний замыг хамтатган шинэчилж байгаа юм.

Наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар авто замын засвар, шинэчлэлийн ажил нийслэлийн хэмжээнд 77 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам тус бүрийн засвар шинэчлэл ямар үйл явцтай байгааг нэгтгэн хүргэе.

Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан есөн байршил:

  1. С.Чоймболын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл

  2. Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингисийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл

  3. Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл

  4. Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл

  5. Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

  6. Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл

  7. Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл

  8. Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл

  9. Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл гэсэн байршлуудад авто замын засвар, явган хүний замын шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ.

Дуусах шатандаа буюу 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа хоёр байршил:

  1. Амарсанаагийн гудамж буюу Гранд плазагийн уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэл

  2. Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн зам

Гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулахаар хүлээгдэж буй нэг байршил:

  • Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл

Анх шинэчлэн засварлахаар баталсан 14 байршлаас Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм. Харин үлдсэн нэг байршил болох Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэл LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top