x

Б.Пүрэвсүрэн: НҮБ-аас гүтгэх, доромжлохтой холбоотой гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдэх шаардлагагүй гэж зөвлөсөн

Иргэний чөлөөт орон зайг хумих эрсдэлтэй байгаа хуулийн төслүүд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд хийсэн дүн шинжилгээний үр дүнгийн тухай “Глоб Интернэшнл төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн "Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй. Учир нь энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зайлшгүй хязгаарлах зүй ёсны хэрэгцээ шаардлагад тооцогддоггүй. 

Ёс суртахуун нь иргэн хоорондын асуудал бөгөөд Эрүүгийн хуулийн хатуу зохицуулалт оруулж ирэх нь эрсдэл бий болгож байна. Өмнөх эрүүгийн хуульд буюу 2017 оныг хүртэлх хугацаанд доромжлохыг бие даасан гэмт хэрэг гэж үздэг байсан. Шинээр зохицуулж буй илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гүтгэх, доромжлохыг агуулсан ойлголт юм. Тиймээс нэг хэм хэмжээ нэг зүйл дээр Эрүүгийн хуулийн тусдаа заалт үйлчлэх шаардлагагүй гэж харж байна.

НҮБ-аас Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахтай холбоотойгоор зөвлөмж өгсөн. Гүтгэх, доромжлохтой холбоотой гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдэхгүй байх, ингэж шийдэж байгаа тохиолдолд хорих ялын шийтгэл байж болохгүй гэж удаа дараа зөвлөсөн. Засгийн газар энэ зөвлөмжийг хэлбэр төдий биелүүлж байна.

Дэлхий нийтийн чиг хандлага доромжлохтой холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулахаас татгалзаж байгаа. 

“Глоб Интернэшнл төв”-ийн 1999-2022 оны хооронд бүртгэсэн худал мэдээлэл тараах, гүтгэх, доромжлохтой холбоотой 1,146 шүүхийн шийдвэр гарсан байна. Энэхүү шийдвэрээс харахад 43.5 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хариуцлага хүлээсэн. 

Намайг гүтгэлээ, доромжиллоо гэж шүүхэд гомдол гаргаад байгаа гурван иргэн тутмын нэг нь төрийн байгууллага, улс төрийн өндөр албан тушаалтан байдаг. Ялангуяа сонгуулийн жилд энэ гэмт хэргийн улмаас шийдвэрлэгдсэн тохиолдлын тоо өссөн. Тухайлбал, 2020 онд иргэний журмаар нэр төр гутаасантай холбоотой нийт 106 хэргийг шүүх шийдвэрлэсэн. 

Манай төвөөс Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт асуудлаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд албан шаардлага хүргүүлээд байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 25 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 26 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 31 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 58 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 18 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top