x

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч байна

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана гэж заасан.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь үйл ажиллагаагаа бие даан явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;

  • Гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;

  • Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх;

  • Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;

  • Гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх болно.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Хорооны даргаар нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн ажиллаж, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос нэр дэвшигчийг Хорооны гишүүнд шууд, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс бусад дөрвөн гишүүнийг нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжлахаар хуульчилсан.

Иймээс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд дөрвөн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс сонгон шалгаруулах тул шаардлага хангасан нэр дэвшигчийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай;

  • Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн авч ирж өгөх, шуудангийн илгээмжээр эсхүл цахим шуудангаар (PDF болон Word форматаар тус тус) хүлээн авна. Үүнд:

  • Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

  • Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

  • Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

  • Урьд ял шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлагад татагдаж байсан болон зөрчилд холбогдон шалгагдсан эсэх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт).

”Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам” хавсралтаар баталсан “Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет”-ыг Word файлаар энд дарж татаж авна уу.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энд дарж татаж авна уу

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журмыг энд даржүзнэ үү.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар (ажлын цагаар): 51-263126, 8809-1939

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Засгийн газрын XI байр, 502 тоот

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: humanrightsdefender@nhrcm.gov.mn

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top