x

Сонгинохайрхан дүүрэгт зургаан шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн байр барина

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. 

Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг шалгаж, газар дээр нь танилцсан юм. 

Энэ  жил тус дүүрэгт 128 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын 60 гаруй хувь нь гүйцэтгэлийн шатанд байгааг албаныхан хэлж байна. Дүүргийн хэмжээнд энэ онд 6 шинэ сургууль болон 2 сургуулийн өргөтгөлийн байрыг барина. Мөн энэ жилээс бүх  хүүхдийг цэцэрлэгт хамруулах үүднээс төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгааг мэдээллээ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн хөдөө аж ахуй, агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбай, халтиргаа гулгаа техникийн бэлэн байдал, орон сууцны контор, халаалтын зуухны засвар шинэчлэл, инженерийн шугам сүлжээ, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг хэд, хэдэн чиглэлээр  өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж байгаа бөгөөд дээрх үйл ажиллагааны биелэлттэй төлөөлөгчид танилцлаа.

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОЛГОЙТ ДЭД ТӨВД АЖИЛЛАВ  

Төлөөлөгчид мөн Толгойт дэд төвд ажиллав. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороонд нийт 153,4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хүрээнд хийнэ. 

Энэ үеэр тухайн бүтээн байгуулалтыг хариуцагч гүйцэтгэгч компани болон төсөл хэрэгжүүлэгчид ажлын явц болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлав.

Толгойт дэд төв дэх сургалтын төвийн барилга угсралтын ажил 2022 оны гуравдугаар улиралд эхэлсэн бөгөөд хэдийгээр барилга угсралтын ажил үргэлжилж буй боловч дулааны техникийн нөхцөлийг шийдүүлээгүй байгаа нь үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байгааг хэлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top