x

Сингапуртай гурван чиглэлд хамтран ажиллаж эхэллээ

Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна.

Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын яриа хэлэлцээр ажил хэрэг болж буйг онцлоод Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд баяртай байна гэлээ.

Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалын үеэр талууд дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнээс эхний гурван чиглэлийн хамтын ажиллагаа ийнхүү эхлээд байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын онцлогт нийцсэн нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо би болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авахаар Хуримтлалын нэгдсэн сангийн сайн туршлага бүхий Сингапур Улсын Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Мөн Монгол Улсад Хуримтлалын нэгдсэн сан бий болгоход дэмжлэг үзүүлэх, зөвлөх үйлчилгээ авах техникийн нөхцөлийг боловсруулж Дэлхийн банкинд хүргүүлээд байна.

Монгол Улсад Хуримтлалын нэгдсэн сан бий болгоход дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ авах ажлын хүрээнд ажлын даалгавар боловсруулж Дэлхийн банкинд хүргүүлж батлуулсан. Энэхүү ажлын даалгаврын дагуу зөвлөх үйлчилгээний 1 ба 2 шатны зардлын тодорхой хэсгийг ($230’000) Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр болоод байна.

Хоёрдугаарт, Төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулах хүрээнд МИАТ ХК дээр түшиглэн Сингапур Улстай хамтран ажиллаж байна. Энэ нь Хөшгийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн шинэ хот байгуулах зорилттой уялдаж байгаа юм. Энэ боломжийг газар дээр нь судлахаар Сингапурын “Сурбана Журонг” компанийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.   

Гуравдугаарт, хот төлөвлөлтийн асуудал. Монгол Улс нэг хүн амд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт ордог. Гэтэл нийт хүн амын 50 гаруй хувь нь газар нутгийнхаа 0,3 хувь буюу Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч түгжрэл, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэг, орон сууцны хүртээмж зэрэг олон асуудал үүсээд байна. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Хотын зохион байгуулалт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж, бодит үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд айлчлалын мөрөөр Сингапур Улсаас томоохон судалгааны баг Монгол улсад ирж ажиллаж хуримтлалын сан, хот төлөвлөлт, төрийн өмчит компанийн менежмент, агаарын тээвэр зэрэг салбаруудад судалгаа хийж, танилцаж байна, энэ бүхнийг цогцоор нь авч үзэж, шинэчлэн, сайжруулах хувилбарыг гаргахаар ажиллаж байна гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 10 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 16 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top