x

Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголд буцаан авах шийдвэр төгс болоход ойртсон

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр "УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах, хэлцэл хийх замаар барагдуулах гэсэн тогтоол, 2018 оны Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн биелэлтийг хангах Засгийн газрын дараагийн шийдвэр гарлаа.

Өнгөрсөн зургаадугаар сард 168 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийх эхний шийдвэр гарсан бол энэ удаа Монголбанкны Худалдаа Хөгжлийн Банкнаас авах авлага буюу Худалдаа Хөгжлийн Банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийн төлбөрийг суутгахаар шийдвэрлэв. 

Тодруулбал, нийт 580 орчим тэрбум төгрөгийн харилцан суутгал хийхээр Засгийн газар баталсан гэсэн үг.

Ингэснээр Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь өөрийн өмч болгох УИХ-ын тогтоолын биелэлт хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад авсан шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо. Мөн дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ.

Өнөөдрийн үр дүнд хүрэхэд хууль, хяналтын байгууллага маш сайн хамтран ажиллалаа. Тэр дундаа Авлигатай тэмцэх газар богино хугацаанд хууль эрх зүйн боломжоор хангаж ажилласан гэдгийг онцолъё" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 27 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 30 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 55 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 57 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 1 цаг 0 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 1 цаг 21 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Уржигдар 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2026-07-24
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top