x

"Улаанбаатар хот орлогод нийцсэн орон сууц, нийтийн тээвэр, дахин төлөвлөлт зэрэг асуудалд анхаарах шаардлагатай"

Хотын дарга Д.Сумъяабазар Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн Удирдах захирал Хо Юэн Санг нарыг хүлээн авч уулзлаа.

Талууд Сингапур Улсын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалыг Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байсан талаар онцлов.

Тэрбээр айлчлалын үеэр “Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон Бүгд Найрамдах Сингапур Улсын “Си Пи Жи Интернэшнл” ХХК хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан болохыг дурдаад, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон хэмээв. Мөн нийслэлийг ногоон хөгжлийг эрхэмлэсэн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлэв.

Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Улаанбаатар хотын хувьд орлогод нийцсэн орон сууц, нийтийн тээвэр, дахин төлөвлөлт, хүн амын төвлөрлийн асуудалд анхаарах чухал шаардлагатай бөгөөд Сингапурын жишгийг нутагшуулах нь зөв шийдвэр болно гэдгийг хэлж байв.

Түүнчлэн Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хурдацтай хотжиж, хүн амын төвлөрөл ихээр үүсэж буй гэж харж байна хэмээгээд энэ тал дээр Сингапурын сайн туршлагыг хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн тухайд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, 27 жилийн дараа нийслэл хотдоо эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Нийгэм, эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх суурь боломж бий болсон. Иймд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байна гэдгийг Хотын дарга хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 49 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 27 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 28 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 33 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 0 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 20 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top