x

Япончууд Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгнө

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр зочдыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн зүгээс Монгол Улсад Зүрх судасны мэс заслын төв хандивлан, байгуулах болсон талаараа мэдэгдлээ. Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Токүшүкай медикад группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ "Манай айлчлалын баг Монголд ирээд нийт дөрвөн эмнэлгээр зочилж, танилцсан бөгөөд тэдгээр эмнэлэгт тодорхой хэмжээний тусламж үзүүлэх бодолтой ирсэн. Одоогоор Зүрх судасны мэс заслын төв байгуулах эмнэлгээ сонгоогүй байгаа. Токүшүкай группийн үүсгэн байгуулагч анх Японы хамгийн сүүлийн үеийн, дэлхийд тэргүүлэх эмнэлзүйн аргыг дэлхий дахинаа түгээхийг зорьж уг группийг байгуулсан. Түүний энэхүү бодлогыг би уламжлан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн барилга байгууламж бариад зогсохгүй хүний нөөцийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн тусламж бас үзүүлэх юм" гэлээ.

-Ямар шалтгаанаар энэхүү төвийг байгуулж байгаа вэ?

-Би өөрөө Япон Улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Иймд зүрх судасны өвчний салбар гэдэг надад ойр байдаг. Түүнчлэн манай групп зүрх судас болон дотрын мэс заслаараа алдартай нь хүний нөөцийг хөгжүүлэхэд давуу тал олгож байна.

-Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Хөрөнгө оруулалтын хэмжээг би яг одоо хэлэх боломжгүй. Үүнийг Токүшүкай группийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлээд бодитой дүнг мэдэгдэх болно. Миний бодлоор 500-600 сая иен байх болов уу.

-Цаашдаа өөр төрлийн төв байгуулах уу?

-Манай эмнэлэг дотор эрхтэн, дурангийн хагалгаагаараа маш алдартай. Тиймээс тоног төхөөрөмжөөс гадна сургалт, судалгааны ажил дээр туслах боломжтой.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан "Японоос Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгөх болсны хүрээнд манай зүгээс эмч нараа чадавхжуулах, хүний нөөцөө хөгжүүлэх, япон эмч нарыг солилцоогоор авч ирэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа ярьж, хэлэлцлээ. Бид Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, Япон, Монголын сургалтын эмнэлэг зэргээр орж, танилцсан. Манай улсын гол Зүрх судасны төв Улсын гуравдугаар эмнэлэгт байгаа бөгөөд тус байгууллагад ТЭЗҮ хийсэн бэлэн төсөл бий. Токүшүкай групп их чадамжтай, том эмнэлгүүдийн нэгдэл учраас бусад эмнэлгүүдтэй эмчилгээний тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top