x

"Хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана"

Хувь хүн хувь хүнд мөнгө зээлдүүлэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ мөнгө зээлдүүлээд буцааж авч чадахгүй байх тохиолдол бишгүй. Ингээд мөнгөө хэрхэн эргүүлэн авах, хувь хүн мөнгө зээлдүүлэхдээ юуг анхаарах талаар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Хуульч Б.Уянгаас тодрууллаа.

-Иргэд хоорондоо мөнгө зээлдүүлэхдээ заавал гэрээ байгуулах шаардлагатай юу. Энэ талаар мэдээлэл өгөөч. Сүүлийн жилүүдэд мөнгө зээлдүүлчхээд буцаж авахгүй тохиолдол цөөнгүй гардаг. Энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулах ёстой байдаг юм бол?

-Тухайн  иргэд хоорондын тохиролцооноос хамаарна. Гагцхүү тодорхой  хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч буюу зээл олгож буй хүнээс аваад, тохиролцсон хугацаанд буцааж өгөхөөр тохиролцож байгаа бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Учир нь Монгол Улсын Иргэний хуульд “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Иймд зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ  байгуулагдсан гэж үзнэ. Гол нь зээлдэгч тохиролцсон  хугацаанд зээлээ төлөөгүйтэй холбоотойгоор маргаан үүсвэл зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэдгээ нотлох шаардлагатай нөхцөл байдал үүснэ. Тиймээс мөнгөн хөрөнгийг банкин дах зээлдэгчийн эзэмшлийн данс руу шилжүүлэх, бэлнээр олгож байгаа бол бэлэн мөнгө хүлээлцсэн акт үйлдэж, зээлдэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулж байх  хэрэгтэй.

Харин талууд зээлийн гэрээгээр хүү тогтоож буй бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба бичгээр байгуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу  “Зээлдүүлэгч хүү авах эрхээ алддаг” онцлогтой. Тиймээс хүү тогтоон тохиролцож  байгаа бол тухайн зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна гэдгийг зээлдүүлэгч санаж, анхаарах нь зүйтэй.

Хүнд их хэмжээний мөнгө зээлж, хариуд нь үл хөдлөх эд хөрөнгийг нь барьцаалсан гээд гэрчилгээг нь өөртөө аваад үлдсэн тохиолдлууд байдаг. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд тусдаа ойлголт тул энэ тохиолдолд иргэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсдэг болохыг анхаарах нь зүйтэй. Бүгд л нэг ижил зээлийн гэрээний харилцаа мэт боловч талуудын тохиролцож буй тохиролцооноос шалтгаалаад харилцан адилгүй эрх зүйн үр дагавартай байдаг тул аливаа гэрээ хэлцлийг байгуулахдаа хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авдаг байх нь чухал.

-Мөнгө зээлдүүлсэн гэсэн баталгааг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?

-Ер нь бол шаардлагагүй. Нотариатын тухай хуульд “заавал гэрчлүүлэх нотариатын үйлдэл” гэх ойлголт байдаг. Үүнийг зөвхөн хуулиар тогтоодог. Жишээлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх мэт. Түүнээс биш мөнгө зээлдүүлсэн талаар баталгааг заавал нотариатаар гэрчлүүлэх зохицуулалт хуульд байхгүй. Гэхдээ нотариатч нь хуулиар тогтоосноос бусад үйлдлийг иргэний хүсэлтээр гэрчилдэг тул баталгаажуулах зорилгоор бэлэн мөнгө хүлээлцсэн актаа нотариатаар гэрчлүүлэх асуудал нээлттэй.

-Мөнгө зээлдүүлсэн нь баталгаатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл өгөхөд хэдий хугацаанд мөнгө нь орж ирэх ёстой байдаг вэ?

-Тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Учир нь иргэний хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримталдаг. Жишээлбэл, та шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэж бодъё. Шүүх таны нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш  долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Иргэний хэрэг үүссэн бол нэхэмжлэлийн хувийг хариуцагчид буюу зээлдэгчид нийслэлд  долоо, орон нутагт 14 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Хариуцагч нь түүнээс хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд хүргүүлнэ гэх мэтчилэн хуульд заасан хугацааны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцэст нь шүүхийн шийдвэр гардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч төлбөрөө бүрэн төлж барагдуулах тохиолдолд ч бий.

Шүүхэд хандахаар төлөвлөж буй иргэдийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, нэхэмжлэлд заавал тусгах зүйлийг тусгасан байх зэргээс эхлүүлээд анхаарвал зохих нэлээдгүй зүйлс байдаг тул эхлээд хуульчаас мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: News.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 59 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 29 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 30 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 35 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 2 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 22 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top