x

Ө.Сумъяабаатар: Сайжруулсан түлш борлуулах, нөөцлөх болон халтиргаанаас хамгаалах давс, бодисын нөөцөд анхаарч байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн даваа гаригт болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн харьяа газар, алба агентлагууд, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын  дарга Б.Мөнхцэцэг

"Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал нь бульдозерийн хүрэлцээ хангамж юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ бульдозер оруулж ирэхээр тендер зарласан боловч компаниуд оролцохгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хогийн цэгүүдэд ажиллаж буй бульдозер эхнээсээ эвдэрсэн. Бас нэгэн анхаарал хандуулах асуудал нь халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц юм. Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тэгэхээр одоо байгаа бодис, давсны нөөц хүрэлцэхгүйд хүрч мэдэх нь. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Бусад төлөвлөгөөт болон тохижилтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байна. Төсөв, хөрөнгө мөнгө дутагдсан зүйлгүй" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай

"Дүүргийн хувьд өвөлжилтөд бэлтгэх ажил графикийн дагуу өрнөж байна. Тасалдсан, доголдсон зүйлгүй. Татварын орлого бүрдүүлэлт биелж яваа. Намрын улиралд хог тээврийн жолооч нар дутмаг болчихдог. Учир нь жолооч, ачигч нар цалингаа голж, ажлаа орхих тохиолдол мэр сэр бий. Тиймээс хог тээврийн салбарт боловсон хүний дутмаг байдал үүсээд байна. Хотын хэмжээнд шарилж устгах аян зохион байгуулж байгаатай холбоотойгоор тээвэрлэж буй хогны хэмжээ урьд өмнөхөөс нэмэгдсэн. Үүнээс үүдэн хэлэхэд Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэж, үнэ тарифийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу" гэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх

"Манай дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 70.6 хувьтай байна. Харин татварын орлого төвлөрүүлэлт хүндрэлтэй байна. Ялангуяа газрын төлбөр хураамж дээр анхаарах хэрэгтэй байна. Өмнө нь дүүргүүд газрын үнэ төлбөр тогтоодог байснаас маргаан их үүсдэг. Тиймээс дүүрэг бүрд өөр өөр үнэ тариф мөрдөж, маргаан үүсдэг байсан. Түүнчлэн хог хаягдлын орлогыг цахилгааны мөнгөтэй хамт авч төвлөрүүлдэг. Гэр хороололд нэг хашаанд олон айл өрх амьдардаг. Тэгсэн хэрнээ нэг хаалга нэг төлбөр зарчмаар 2500 төгрөг л өгдөг. Тиймээс цаашид хог хаягдлын төлбөрийг айл өрхийн бус хүний тоогоор авдаг болгох нь зүйтэй байна. Мөн цахилгаан сүлжээний байгууллагууд хог хаягдлын орлого төвлөрүүлэхдээ 23 хувийг суутгаж авч байгааг ярилцах хэрэгтэй санагддаг" гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа

"Сүхбаатар дүүргийн хэмжээнд 11 төрлийн ажлыг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй сургууль, цэцэрлэгийн гадна фасад дээврийн засварын ажил 97 хувьтай байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх 355 тонн бодис нөөцөлсөн. Хог тээвэрлэлт үнэхээр хүнд байна. Хог тээврийн жолооч, ачигч нар ажлаа хаяад явчихдаг тал бий. Татварын орлого төвлөрүүлэлт 75 хувийн гүйцэтгэлтэй байна" гэсэн мэдээллийг өглөө.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

"Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 80 хувийн биелэлттэй байна. Сайжруулсан түлш борлуулах, нөөцлөх болон халтиргаанаас хамгаалах давс, бодисын нөөцөд анхаарч байна. Манай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд нэлээд дээр үед баригдсан байдгаас дээврийн сантехникийн засварууд хийгдэж байна. Гэрэлтүүлэг 95 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 байршилд фасад засвар хийж буй. Энэ ажил 75 хувьтай байна. Гэмтлийн эмнэлэг чиглэлийн авто замыг өргөтгөн засварлаж байна. Энэ замыг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч байгаа. Орлого бүрдүүлэлтийн хувьд хүн амын орлогын албан татвар бага зэрэг тасалдалттай байгаа ч оны төгсгөл гэхэд бүрэн биелүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл

"Дүүргийн хэмжээнд өвөлжилтөд бэлтгэж олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар хугацаандаа хийгдэж байгаа. Томоохон эмнэлэг, спортын байгууламжийн хөрөнгө оруулалтад бэрхшээл саад учрахаар байна. Дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага хувийн хэвшлийнх. Энэ долоо хоногт НИТХ-ын төлөөлөгч нар манай дүүрэгт ажиллана. Төсвийн орлогыг бүрдүүлэхээр шамдаж байна. Оны эцэс гэхэд бүрэн төвлөрүүлэх болно" гэв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн

"Өвөлжилтийн бэлтгэл ажил Хан-Уул дүүрэгт 75 хувьтай байна. Сургууль цэцэрлэгийн засварыг есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Тэдгээрээс  218 дугаар цэцэрлэгийн засварын ажил удаашралтай байгаа. Тендерт шалгарсан компанийг шахаж шаардаж байна. Орлого бүрдүүлэлт 81 хувьтай байна. Хүн амын орлогын татвар, газрын төлбөр хураамж тасалдаж мэдэх нь. Хог тээвэрлэлтийн зургаан машин шинээр авч парк шинэчилсэн. Өнгөрсөн онд дөрвөн камаз авсан. Гэтэл шинэ машинуудад эвдрэл их гарч байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top