x

ФОТО: “Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцлоо

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй бүжгийн наадамд хоёр улсын 500 гаруй бүжигчин оролцож буй юм. Бүжгийн наадмыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, бүтэн жилийн турш өргөн хүрээг хамарсан соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хамтарсан “Сүүн зам” соёл урлагийн наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж манай хоёр орны нандин хэлхээ холбоог бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ танд гүн талархал илэрхийлье. Түүхэн 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёл, өвөрмөц нандин өв уламжлалыг хуваалцан дэлгэсэн найрамдалт нөхөрлөлийн наадам болж буйд туйлын их баяртай байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Энэхүү наадам нь Япон Улсын өв соёл, үндэсний урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг монгол үндэсний болон орчин үеийн бүжгийн урлагтай хослуулан үзүүлэх, үүх түүхээ таниулах, хоёр улсын соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг дурдахад нэн таатай байна. Цаашид Монгол Улс, Япон Улсын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж, улам бэхэжнэ гэдэгт Улаанбаатар хотын зүгээс итгэлтэй байна. Аливаа улс орны ард түмэн хэл соёл, түүх, шашин, зан заншлаар ялгардаг хэдий ч соёл урлагаар дамжин дуу бүжиг хэмээх нэг хэлээр ярьж, ойлголцож чаддаг” хэмээн онцоллоо.

Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Сүүн зам наадам нь Япон улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй томоохон арга хэмжээний нэг юм. Японоос зорин ирсэн бүжигчид та бүхэнд болон энэ наадмыг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасан хоёр орны холбогдох хүмүүст талархал илэрхийлье” гэв.

“Сүүн зам” бүжгийн наадмын үеэр төв талбайд үзэсгэлэн, яармаг худалдаа гарснаас гадна хоёр орны үндэсний бүжиг толилуулж байгаа юм. Ийнхүү Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори” бүжгийн урлагаас танилцуулж, Япон, Монгол орны бүх уран бүтээлчид хамтдаа бүжиглэснээр наадам өндөрлөх юм. Японы үндэсний бүжиг “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 49 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 8 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 27 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 28 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 33 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 0 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 20 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top