x

Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широг "Хангарди" одонгоор шагналаа

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ямасаки Масаяасү, Токушима мужийн Дэд захирагч Кацуно Миеэ болон Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул бөгөөд баруун Япон болон Монголын хамтын нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Японы харилцааг өргөжүүлэх, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Өргөмжит консул Каваүчи Широгийн 2010 оноос хойш оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнасан юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Сүүн зам” бүжгийн наадмын үеэр Япон улсын 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буй. Энэ үеэр Хотын дарга Япон Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш” бөгөөд өнгөрсөн 50 жилийн хугацаанд талуудын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад дэмжлэг үзүүлж, цар тахалтай тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав. Түүнчлэн Улаанбаатар хотод Японы ард түмний сэтгэл шингэсэн томоохон бүтээн байгуулалтын  төслүүд өрнөснийг онцолж байлаа.

Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи “Сүүн зам” бүжгийн наадам нь хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болохуйц томоохон арга хэмжээ болохыг онцолж, нийслэлээс дэмжин ажиллаж буйд талархаж байна хэмээв. Тэрбээр харилцан ашигтай эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 8 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 29 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 30 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 35 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 2 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 22 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top