x

Ч.Номин: Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн, ажлуудаа гүйцэтгэж байна

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлсэн. Тэгвэл музейг 2022 оны Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа. 

Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв. Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм. 

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг сайд Ч.Номин өнөөдөр онцолж байв.

Тэрээр "Чингис хаан, хаад язгууртны музейг нээхэд тун ойртсон. Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажлуудаа гүйцэтгэж байна. Уг музей нь Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэл Монгол нутагт оршин байсан бүх улсын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Монгол бахархал танхимд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулна. Өөрөөр хэлбэл, энэ музейд ирснээр Монгол Улсын талаар бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой, олон улсын стандартад нийцсэн томоохон хэмжээний соёлын бүтээн байгуулалт болж байна. 

Музей өмнө нь хадгалах, үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаашид боловсролын чиглэлийг нэмж байна. Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурлуудыг Монголдоо хийх боломжтой болж байгаа. Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдийг ч гаргах юм. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар хэд хэдэн газар манайд хандсан. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Франц улсад Чингис хаан үзэсгэлэнг гаргана" гэлээ. 

Н.Хосбаяр: Музейд 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна

Музейн үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж байв. Хүннү, Сяньби, Жужан улсын үед хамаарах үнэт олдворууд, археологийн судалгаа, эрдэмтдийн зөвлөгөөний үр дүнд хийсэн Луут хотын загвар энэ давхарт бий. 

Үзмэрүүдийн тайлбарыг эн тэргүүнд монгол бичгээр, доод хэсэгт нь кириллээр зэрэгцүүлэн бичжээ. Харин жуулчид QR код уншуулан англи, орос хэлээр тайлбарыг нь сонсох боломжтой байх аж. Мөн тайлбарлагч, бусад ажилтныг жил гаруйн хугацаанд бэлдэн, олон улсын музейн стандартаар боловсон хүчний хуваарилалтаа хийсэн хэмээн тус музейн захирал С.Чулуун хэлэв.

Одоогоор музейн дэглэлтийг 200 гаруй ажилтан хийж буй юм. Үзэсгэлэнгийн дэглэлтийг хариуцаж буй Н.Хосбаяр "Музей үндсэн зургаан танхимтай. Тухайлбал,

  • Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан

  • Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур

  • Тавдугаар давхарт Их Монгол

  • Зургаадугаар давхарт Эзэнт улс

  • Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын

  • Наймдугаар давхарт Монгол бахархлын танхим бий.

Эдгээрийн дэглэлтийг 200 гаруй уран бүтээлч хийж байна. Түүнчлэн хэвлэлийн эх бэлтгэл, товгор хийцийн зүсвэр, будгийн үйлдвэр гэх мэтчилэнгээр олон хүний хөдөлмөр шингэж байгаа" гэсэн юм. 

Эртний улсуудын хот ямар зохион байгуулалттай байсныг мэдэхэд туслах, төсөөлөл өгөх гол зүйл нь макет буюу загвар билээ. Бараг танхим бүхэнд эртний хотууд, сүм хийдийн загварыг уран нарийнаар дүрслэн хийжээ. Энэ талаар Н.Хосбаяр "Монгол нутагт буй эртний хот балгадын суурь, эрдэмтэн судлаачдын сэргээн босгосон төсөөллийг чиг барьж, Монгол нутагт байсан эртний хот балгадын загварыг хийсэн. Жишээлбэл, Хүннүгийн Луут хот, Уйгурын Хар балгас, Киданы Хэрлэн барс, Юань улсын Шанду хот зэргийн загварыг хийсэн. Эдгээрийг мэргэжлийн залуусаас бүрдсэн хоёр баг хийж, гүйцэтгэсэн" гэв.

Чингис хаан музейд шинэлэг олон зүйл байгаагийн нэг нь холимог эд өлгийн зүйлийг хадгалах сан хөмрөг. Энд соёлын үнэт дурсгал, түүхэн олдворыг горимын дагуу хадгална. 

Музейн ахлах сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг "Манай улсын музейн түүхэнд анх удаагаа төрөлжсөн зориулалтын, хадгалах горимтой шүүгээ савтай болсон. Музейн үндсэн үүрэг бол хадгалах. Бид хамгийн багадаа 100 жил хадгалах зориулалтын сав, шүүгээтэй боллоо. Соёлын үнэт өвөө цаашид өвлүүлэхийн тулд хадгалалтын нөхцөлөө сайжруулах ёстой. Үүний эхний алхмыг Чингис хаан музей хийж байгаа. 

Манайд буй төхөөрөмж нь өрөөний хэмийг 20 градусаас, чийгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр барих тохиргоотой. Мөн гал гарлаа гэж тооцоход усаар бус хуурай хороор унтраах юм. Ингэснээр соёлын өвд эрсдэл учрахгүй" гэлээ. 

С.Чулуун: Чингис хаан музейн сан хөмрөгийн найман хувь нь хосгүй үнэт дурсгал

Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал гэдгийг музейн захирал С.Чулуун онцолсон. Тэрээр "Нийт үзмэрийн 92 хувь нь эх хувь. Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа. 

Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бий. Санаагаараа хийсэн зүйл огт байхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 6 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 15 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 44 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 45 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 50 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 17 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 37 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top