x

Замын төлбөрийг “ГАЛЫН ХАЙЧААР” биш цахимаар авдаг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна

Манай улс дэлхийн өрсөлдөх чадварын 2017 оны тайланд “Замын чанарын индекс”-ээр дэлхийн 138 улсаас 109 дүгээр байрт, дэд бүтцийн өрсөлдөх чадвараар 64 орноос 62-т эрэмблэгдсэн бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2026 онд нэг өрхөд ногдох тээврийн хэрэгслийн тооны харьцаа 1/1.7-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь одоо байгаа 1.2 сая тээврийн хэрэгслийн тоо 1.6 саяд хүрч 30 хувиар тэлэх буюу цаашид авто зам ашигласны төлбөр, хураамж төлөх хэрэглэгчдийн тоо тогтмол өсөх хандлагатай байна.

Улсын хэмжээнд анхны Төлбөр авах цэгийг 2005 онд байгуулж байжээ. Одоогийн байдлаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замд 33 төлбөр авах цэг бүртгэлтэй байгаагаас 2022 оны I улирлын байдлаар 27 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ цэгүүд нийт 39.1 тэрбум төгрөгийн орлого олж, 8.8 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 30.3 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Гэвч төлбөр авах цэгүүдээр нэвтэрч байгаа нийт тээврийн хэрэгслийн 45 орчим хувиас төлбөр авахгүй байна гэх судалгааны дүн байна.

Иймд төлбөр авах цэгийг цахимжуулах үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлж Улаанбаатар хот орчмыг тойрсон ачаалал ихтэй Эмээлт, Налайх, Хоолтын төлбөр авах цэгүүдийг цахимжуулжээ.

Цэгүүдийг цахимжуулснаар орлого 30.8 хувиар өсч, ажиллах хүчний зардал 35 хувиар хэмнэгдэх тооцоо гарсан байна. Энэ хүрээнд цахимжуулалтад “ABPR” болон “RFID” хосолсон технологийн шийдлийг сонговол манай орны цаг уурын орчин нөхцөлд тохирно гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх шийдлийн хувьд 10 жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт менежментээр хэрэгжүүлэхээр тооцжээ.

Иймд Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар нарт төлбөр авах цэгийг цахимжуулахад хувийн хэвшлийн оруулсан хөрөнгийг авто зам, замынбайгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөрийн тодорхой хувиар эргэн төлөх, төлбөр авах цэгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг даалгалаа. Мөн төлбөр авах цэгийг цахимжуулахад хөрөнгө оруулах этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, цахимжуулах ажлыг шуурхай гүйцэтгүүлэх, Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэгийг энэ оны наймдугаар сарын 25-ны дотор цахимжуулж, ашиглалтад оруулахыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 20 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 29 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 50 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 55 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 22 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 42 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top