x

Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна.

Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар уулзаж, амжилт хүслээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Дэлхийд алдартай хүмүүс олон дагагч, шүтэн бишрэгчтэй учраас тэднийг Монгол Улсад аялж, зочлох үеэр дэмжин ажиллах нь зүйтэй. Ингэснээр тэдний сувгаар дамжуулан дэлхий дахинд эх орноо сурталчилж, үзэсгэлэнт байгалиа үзүүлэх боломжтой. Энэ нь цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэсэн юм.

Экстрим спортын тамирчин Гиидо Кунзе “Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсад анх удаа ирлээ. Монголчууд найрсаг хүмүүс байна. Монгол, Герман хоёр улсын хооронд олон ялгаа бий ч аяллынхаа үеэр хоёр улс юун дээр хамтарч ажиллаж болох талаар их зүйл анзаарч харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч Маркус Лох "Уг аяллын үеэр Боролдой студитэй хамтран Монгол орны тухай баримтат кино хийж байгаа бөгөөд дуусмагц нь нийслэлийн удирдлагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэж өгнө" гэдгийг тодотгож байв.

Гиидо Кунзе нь 1965 онд төрсөн бөгөөд 2005 онд автомашины бизнесээ орхин дугуйн экстрим спортоор дэлхийн дээд амжилтыг эвдэхээр шийджээ. Тэрбээр дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байна. Тухайлбал,

  • Австралийн баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 4200 км замыг хамгийн богино хугацаанд туулсан.

  • Дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожо де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт дугуйгаар гарсан.

  • Альпийн нурууг 100 мянган босоо метрийг 14 хоногийн дотор туулсан.

  • Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайд явсан зэрэг амжилтын эзэн ажээ.

Монгол Улсад хийж буй түүний аяллын маршрут:

-Гараа - Боршоо хилийн боомт

-Увс аймгийн Улаангом сум

-Архангай аймгийн Цэцэрлэг хот

-Улаанбаатар хот

-Багануур дүүрэг

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот

-Бариа - Бичигтийн боомт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 12 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 50 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 51 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 56 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 23 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 43 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top