x

Б.Мөнхбаяр: Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам 711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг.

Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг. Өдөр бүр үүрийн жингээр ажилдаа гардаг зам талбайн үйлчлэгчийн ажлын ачаалал багагүй. Хойшид гараар цэвэрлэх үйлчилгээг багасгаж, тусгай зориулалтын авто машины цэвэрлэгээг нэвтрүүлэх бодлогыг нийслэлийн зүгээс баримталж байгаа юм.

Авто замын цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтэс мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.

Тэрээр "Улаанбаатар хотын авто замын арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 15 байгууллага хариуцан ажилладаг байна. УБЗАА-ны зүгээс эдгээр байгууллагын уялдаа холбоог хангаж, удирдан зохион байгуулах үүргийг хүлээдэг. Авто замын цэвэрлэгээг өдөр тутамд хийж гүйцэтгэдэг.

Усалгаат цэвэрлэгээг тусгай зориулалтын шүүрт машинаар хийдэг. Шүүрт машин нийслэлийн хэмжээнд 42 бий. Цаашид гараар цэвэрлэх үйлчилгээг машинтай цэвэрлэгээнд шилжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд энэ ондоо багтаан 28 шүүрт машиныг хатуу хучилттай замын цэвэрлэгээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа" гэлээ.

-Машинаар цэвэрлэхдээ хоёр машин ар араасаа дагалдаж явдаг нь ямар учиртай вэ?

-Авто замын хашлага, нуух хэсгийг бүрэн цэвэрлэх, тоосжилтыг бүрэн соруулах үүднээс хоёр машиныг ар араас нь явуулдаг. Энэ хоёр машины өдрийн норм 70-80 мянган ам метр талбай. Шүүрт машинд APU, MCS компаниудын хэрэглээнээс гарсан саарал усыг голчлон ашигладаг. Усалгаа, чийгшүүлэлтэд мөн саарал ус ашигладаг. Нэг машин 3-4 тонны багтаамжтай байдаг.

-Авто замын цэвэрлэгээг үүрээр голчлон хийдэг нь замын ачаалалтай холбоотой юу?

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрэг, замын ачаалал бага байх үед цэвэрлэгээ хийх болон хог тээвэрлэдэг онцлогтой. Цэвэрлэгээ үйлчилгээ үүрээр 04:00 цагаас эхэлдэг.

Зам талбайн үйлчлэгч нар 05:00 цагаас ажлаа эхэлдэг. Өнөөдрийн тухайд шүүрт машинууд хотын алслагдсан тууш замууд буюу Толгойт, Баянхошуу, Тахилт, Моносын уулзвар, Дүнжингаравын замуудад ажиллаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 10 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 10 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 11 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top