x

М.Нарантуяа: Дарга нар энд байшин босгочихсон л байна. Гэтэл үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэй яагаад болдоггүй юм

Бидний дунд дуучин Нара нэрээр танигдсан, зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж Хөдөөг хөгжүүлэх гэж хичээж буй залуусаа дэмжихийг уриалсан юм. 

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны зарим иргэд дуучин М.Нарантуяаг тосгоноосоо хөөж, ялаануудаа аваад манай нутгаас яв” гэж хашхиралдсан тухай мэдээллийг тэрээр өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн. Үүссэн асуудалтай холбоотойгоор зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа байр сууриа илэрхийлснийг хүргэе.

-Таныг Түнхэлийн иргэд тосгоноосоо хөөх хөдөлгөөн өрнүүлж жагсаал хийж байна гэх юм. Ингэх шалтгаан нь юу байв?

-Монголчууд эрт үеэс хажууд айл ирэхэд цай бариад тосдог, гэр орноо барьж төвхнөхөд нь ч тусалж ирсэн уламжлал бий. Өнөө цагт харин орхигджээ. Энд асуудал үүсгээд байгаа хүмүүс бол миний байшингийн ойр орчимд газар авсан хүмүүс. Зарим нь хашаа байшин ч барьсан. Гэхдээ тэдэнд гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй. Эд нар ч зөвшөөрөлгүй газар буугаад хөөгдөж туугдаад л явж байсныг нь мэдэх юм. Миний тухайд хэзээнээсээ л хүнийг зэрэг зиндаа, бэл бэлчингээр нь ялгаж харьцдаггүй зан минь өнөөдөр гай болж байна. Энд хашхираад байгаа хүмүүстэй гэмгүй л нөхөрлөж, хэн хэндээ тус дэмтэй явж ирсэн юм. Намайг энд ирснээс хойш олон хүн Түнхэлийг мэддэг болсон. Аялал жуулчлалын бүс нутаг ч болсон байх. Вагоноор аялж ирсэн хүмүүс эндхийн зах зээлийг тэлж өгч байгаа шүү дээ. Харин надад ийм хариу барьж байна.

-Таны тухайд “Шонхор” зуслангийн газарт хувийн байшин барьсан асуудал дагуулаад байгаа юм биш үү?

-Дарга, цэргүүд бүгд л энд байшин барьж байна шүү дээ. Аж ахуй эрхэлж байгаа эмэгтэй алга дарам газарт байшин барихад юу нь болохгүй байгаа юм. 


Түнхэл тосгоны Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ: Бусдын эзэмшлийн газарт байшингийн суурь цутгасан М.Нарантуяад сануулах хуудас хүргүүлсэн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнээс тодруулга авлаа.

-Түнхэл тосгонд аж ахуй эрхэлдэг дуучин М.Нарантуяа (Нара)-г нутгийнхан хөөсөн байх юм. Шалтгаан нь юу байв?

-М.Нарантуяа Батлан хамгаалах яамны “Шонхор” зусланд зөгийн аж ахуй эрхэлдэг юм. Тэнд хувийн байшин барихаар сууриа цутгаад эхэлсэн. “Шонхор” зуслангийн газарт тэр шүү. Манай зүгээс газраа өөрийн нэр дээр шилжүүлээгүй байж байшин бариад эхлэхэд нь сануулах хуудас өгсөн.

-Тулгар биетэй эмэгтэй рүү нутгийн иргэд бөөнөөрөө дайрч давшиж байгаа үйлдэл нийгэмд шүүмжлэл дагуулаад байна.

-Тийм асуудал болоогүй шүү. Ингэж дэвэргэх хэрэггүй байх. Ойр орчимд амьдардаг хэдэн хүнтэй маргаан үүсгэсэн байх. Энэ газар нутгаас хүн хөөж туух эрх хэнд ч байхгүй. Хөөгөө ч үгүй. Нарантуяагийн тухайд үйлдвэрлэл эрхэлдэг хүн. Үйлдвэрлэл эрхлэгчдийг хөөж туух биш, харин ч дэмжинэ. Харин бусдын эзэмшлийн газарт хувийн байшин барихыг завдсан асуудалд хуулийн хүрээнд ажиллаж, сануулах хуудас л хүргүүлсэн. Хүмүүсийн яриад байгаа шиг хөөж туугаад, янз бүр болсон асуудал байхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 9 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top