x

"Засгийн газраас ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн зүйл огт байхгүй" гэв

Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрс экспортын талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Твиттер дээр  Б.Баабар нийтлэлч "Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50 хувиар бууруулсан" гэсэн агуулга бичсэн байсан. Б.Баабар гуайд гээд хаяглаад хэлчихмээр байна. Олон улсын яг ийм хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд, захиалгаар сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаачээ. Засгийн газраас ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй.

Хоёрдугаарт, тэрээр экспортын нүүрсний биет хэмжээ 50 хувиар буурсан гэдэг агуулгыг дурдсан байсан. Та бүхэн Гаалийн Ерөнхий Газрын вэбсайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг хараарай. Өнгөрсөн саруудад нүүрсний экспорт 2019 оны оргил үеийнхээс давсан биет хэмжээнд хүрсэн. Нүүрсний экспортыг хуучин автомашины тоогоор ярьдаг байсан бол одоо биет хэмжээ буюу нэг хөдлөх бүрэлдэхүүнээр 140 тонн нүүрс Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтуудаар гарч байна.

Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл буюу нэг машин 140 тонн нүүрс ачиж гарсан бол Ханги-Мандалын боомтоор 228, Шивээхүрэнгийн боомтоор 80 орчим тээврийн хэрэгсэл гарсан мэдээллийг өнөөдөр өглөө авсан. Өчигдөр Замын-Үүд-Эрээн боомтын хөдөлгөөн богино хугацаанд тасалдан ч эргээд хэвийн байдалд орсон.

Олон улсын харилцаа тогтворгүй, сөргөлдөөнт байдал их байгаа энэ цаг үед улс төр, эдийн засгийн хямралыг бид нэг бодлого, зорилготой байж даван туулна. Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар бид цаашаа явж болохгүй байх гэдгийг хэлье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 1 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 2 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 7 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 34 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 54 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top