x

Аравдугаар сарын 1-н гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөхийг даалгав 

Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд "Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаныхан өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Даваацэрэн Зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксын үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны тухай болон Баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоох хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Налайх дүүрэг дэх Зүүн бүсийн үйлдвэр нь Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 65 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Энэ жилийн хувьд Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан тул түгээлт борлуулалтын цэгүүдийг нэмж, Нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 670 цэгээр шахмал түлш борлуулах юм байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс "Тавантолгой" төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах гэнэ.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг чиглэл өгсний дотор нэн түрүүнд шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулах тал дээр байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст онцгойлон анхаарууллаа.

Мөн “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр сонгох, мөн аравдугаар сарын 1-н гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөхийг даалгав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top