x

17 настай Дарья Билодид хамгийн залуу Дэлхийн аварга боллоо

Азербайжаны нийслэл Баку хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д Украины залуу од Дарья Билодид бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялсаар дэлхийн аварга цол хүртлээ.

Тэрбээр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Аргентинийн Паула Паретог, алтын төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Фүна Тонакиг ялснаар 17 насандаа дэлхийн аварга болж, шинэ амжилт тогтоолоо. Харин энэ жинд хүрэл медалийг Казахстаны Г.Отгонцэцэг, Аргентинийн Паула Парето нар хүртсэн. 

Дарья Билодид 17 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн анхны жүдоч боллоо. Түүнээс өмнө хамгийн залуу дэлхийн аваргаар 18 нас, 27 хоногтой Японы Рёко Тани-Тамүра нэрлэгдэж байсан юм. Сонирхуулахад, эрэгтэй хамгийн залуу дэлхийн аварга бол Францын Тэдди Ринер. Тэрбээр 18 нас, 159 хоногтой байхдаа энэ цолыг хүртсэн түүхтэй.

Ийнхүү Д.Билодид жүдогийн эх орон япон бөхчүүдэд ялагдаж үзээгүй гэсэн бардам амжилтаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн ДАШТ-д Казахстаны Г.Отгонцэцэгт ялагдсанаас хойш оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, нийт 30 дараалан ялалт байгуулжээ.

Д.Билодидын төрсөн аав Женнади Билодид ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга жудоч юм.

koo.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 2 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 2 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 2 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 2 цаг 54 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 15 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 23 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 23 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top