x

Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг уриалав

Дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн онцгой цаг үед нярай, нялхсыг эхийн сүүгээр хооллох нь  хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой юм.

Нярай хүүхдэд эхийн сүү нь хамгийн тохирсон хоол тэжээл учир эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай төдийгүй хүүхдийн амьдралд хамгийн сайн эхлэл болдог. Эхийн сүүгээр хооллох нь нялх, балчир насны хүүхдэд тохирсон, аюулгүй, шим тэжээлтэй, хүртээмжтэй хоол хүнс бөгөөд халдварт болон халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн дутал, эндэгдлээс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм.

Харамсалтай нь сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь Монгол Улсад буурсаар байгаа ба өдгөө хоёр эхийн нэг нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна.

Мөн  эхчүүдийн 47.3 хувь нь хүүхдээ 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллодог. Эхийн сүүгээр хүүхдээ хооллох үзүүлэлт манай улсад буурч байгаа нь өөр хоорондоо уялдаатай олон шалтгаантай. Амьдрал, амьжиргаагаа залгуулахын тулд эхчүүд хүүхдээ төрүүлмэгцээ ажилдаа эргэн орох шаардлагатай болдог. Гэтэл төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт эх хүүхдээ хөхүүлэх, хөхний сүүгээ сааж хадгалах зориулалтын тусгай өрөө тасалгаатай байгууллага хангалтгүй байгаа нь үр хүүхдийнхээ эрүүл, эсэн мэнд амьдрахуйн эхлэл, сонголттой байх хүний эрх хэрэгжихгүй байгааг илтгэнэ.

Нөгөө талаас хүүхдээ хөхүүлэх боломжгүйгээс сүүн тэжээлээр хооллодог эхчүүд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүйгээс хүүхдийн сүүн тэжээлийг найруулан бэлдэхэд бэрхшээлтэй тулгардаг.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийн хүрээнд эхийн сүүгээр хооллохын ач холбогдлыг уламжлалт ёсоор таниулан сурталчилж байна. Цаашлаад  эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих, таниулах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна.

Үүнд:

  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хөтөлбөрийг эрүүл мэнд, хоол тэжээлийн нэн шаардлагатай багц арга хэмжээний нэг хэсэг болгох

  • Хүнсний аюулгүй байдал доголдсон онцгой нөхцөлд байгаа хүүхэд, эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг бодлого, хариу арга хэмжээний тэргүүн чиглэл болгох

  • Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх. Ажил эрхэлж буй эхчүүдэд 18 долоо хоногоос доошгүй хугацаатай цалинтай амралт олгох.

  • Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэгчид, худалдан борлуулагчдын сурталчилгааны нөлөөллөөс хамгаалан, зөв мэдээлэл, мэдлэгтэй болгох.

  • Эхчүүдэд чанартай зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын ур чадварыг сайжруулах зэрэг орно.

Эх сурвалж: НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top