x

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл баруун 3 аймагт хэрэгжинэ

Гэрэл зургийг montsame.mn

АХБ-наас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал суманд хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барьж байна. Дээрх байгууламж ашиглалтад орсноор аймаг, орон нутгийн 350 гаруй иргэн ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлж, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хоёр дахь төсөлд АХБ үүний өмнө 32 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтийг баталсан юм. Төсөл нь Монгол Улсын баруун бүсийн Ховд, Увс гэсэн 3 аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Тодруулбал:

  • нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • байгалийн унаган төрхийг хамгаалах, соёлын өвийн үнэ цэнийг хадгалах,
  • коронавируст халдварын цар тахлын дараах сэргэлт, тэсвэртэй байдлыг сайжруулахад чиглэнэ.
  • Үр дүнд нутгийн 16 296 иргэн аялал жуулчлалаас ашиг хүртэх чадвараа сайжруулж, орлогоо нэмэгдүүлэх юм.

АХБ-ны Байгаль орчны тэргүүлэх мэргэжилтэн Марк Безайн хэлэхдээ, “Энэхүү төслөөр орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлж, жуулчдын гудамж, цогцолборыг байгуулна. Ингэснээр ажлын байр бий болгож, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой байгалийн болон соёлын өвийн таван цогцолборт газрын менежментийг сайжруулна” гэдгийг онцолж байна.

 

 “Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-өөр Ханх, Хатгалд хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барьж байна.

 

Төслийн хүрээнд мөн Ховд, Увс аймгийн төвд аялал жуулчлалын 2 гудамж байгуулж, байгалийн цогцолборт газруудын ойролцоо нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны 9 захыг бий болгож, энд эмэгтэйчүүдийн оролцоог тусгайлан анхаарах юм. 

Түүнчлэн Ховд аймаг дахь аялал жуулчлалын төвд чулуун урлалын соёлын өвд зориулсан Монголын анхны дижитал музей байгуулж, үүнд дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих цахим платформ багтах юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top