x

Люксембург улс Монголын эх, хүүдийн эрүүл мэндийн төсөлд 5 сая евро хандивлалаа

Зургийг montsame.mn

Монгол, Люксембург улс болон НҮБ-ын Хүн амын сангийн хооронд эх, хүүхдийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурах ёслол өчигдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд боллоо. Гурван тал “Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг арилгах ажлыг эрчимжүүлэх нь” төслийн протоколыг ёсчлов.

Түншлэлийн тогтолцоонд үндэслэсэн төслийн баримт бичигт гарын үсэг зурснаар Люксембург улс 2022-2027 он хүртэл хэрэгжих дээрх төсөлд таван жилийн хугацаанд 5 сая евро хандивлаж байна. Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар 2007 оноос хойш 12 жилийн турш Монгол Улсад “Эх, нярайн эрүүл мэндийн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх” төслийг дэмжин ажилласан бөгөөд уг төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн юм. 

Өмнөх 12 жилийн туршлага дээр тулгуурласан шинэ төсөл нь технологийн дэвшлийг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсоох, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хэрэгжих юм.

Гарын үсэг зурах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан захирал Др. Жастин Коулсон хэлэхдээ, “Төслийн энэхүү шинэ үе шат нь өмнөх ололт амжилтаа түшиглэн, урьдчилан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр мэдээлэлд суурилсан бодлого, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг хэрэгцээтэй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг баталгаажуулах зорилгоор орон нутгийн иргэдтэй хамтран ажиллана” гэдгийг онцлов.

НҮБ-ын Хүн амын сан нь 1970-аад оны сүүлээс Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд 1979 он болон 1989 оны Хүн ам, орон сууцны тооллого явуулахад хуучин Статистикийн төв газрыг шаардлагатай тоног төхөөрөмж болон сургалтаар хангаж иржээ. 1990-ээд оны эхээр эмнэлгийн албан хаагч нарт зориулсан сургалт явуулахын зэрэгцээ жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн хэрэгслийг хандивлах замаар эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 12 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд
Top