x

КОВИД-19: Давтан халдвар авсан хүмүүс 2-3 удаа өвдсөн байна

ЭМЯ болон ХӨСҮТ, НЭМҮТ-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: 

-"Манай улсад Омикрон хувилбарын BA.4 болон BA.5-ын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. Зургаадугаар сарын сорьцод BA.4 болон BA.5 гэсэн хэв шинж тодорхойлогдсон. Тэгвэл долдугаар сарын сорьцод BA.5-ын дөрвөн дэд хэв шинж нийлээд 70 хувьтай байна. Тэгэхээр BA.5 дэд хувилбар халдварыг давамгайлж үүсгэж байна гэж ойлгож болно.

BA.5 хувилбарын нууц үе 2.4 хоног байна. Давтан халдвар авч буй хүмүүс 2-3 удаа өвдсөн  байна. Давтан өвдөж байгаа хугацаа 6.6 сар байгаа юм. 18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. Улс даяар 1,810 хүн хэвтэн эмчлүүлж байна. BA.4 болон BA.5 хувилбарын хувьд ханиадны болон амьсгалын дээд замын шинж тэмдэг тод илэрч байна. Тухайлбал, хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих зэрэг юм.

Иймээс маскаа зүүх, гараа угаах, зай барих зэрэг энгийн үр дүнтэй аргуудаа хэрэглэхийг зөвлөж байна. Түүнчлэн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй" гэв. 

ХҮМҮҮСИЙН 66 ХУВЬД ХАМРААС НУС ГООЖИХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа:

-Цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх шинж тэмдэг илэрч байна. Халуурах, хоолой өвдөх, шинж тэмдэг давамгайлж байна. Энэ удаагийн хувилбарын нууц үе богино учраас халдвар хурдтай тархах байдал ажиглагдаж байна. Нийт хүмүүсийн 66 хувьд хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна. Тиймээс маск зүүж, өөрийгөө тусгаарлан гэрээр эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Мөн хоолой хорсч, өвдөж байгаа бөгөөд гэртээ халуун бүлээн шингэн сайн уух хэрэгтэй. Энэ удаа эрсдэлт бүлгийн хүмүүсийг эмнэлэгт хэвтэн эмчилнэ. Эмнэлэгүүд ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 15:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана.

НЭМҮТ-өөс хийсэн судалгаанаас харвал цар тахлын мэдлэгийн түвшин иргэдийн дунд буурсан байна. Мөн 2020 онд хүн амын 90 гаруй хувь нь айдастай байсан бол одоо 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан. Иргэд амны хаалтаа зүүж дадсан байна. Гар угаах дадал 2020 онд муу байсан бол 2022 онд маш сайн хэвшиж, дадал болсон байна гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

II ТУНГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ХИЙХТЭЙ ХОЛБООТОЙ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль:

-ХӨСҮТ-ээс салбарын нийт эмч ажилчдаа сургалтад бүрэн хамруулж, наймдугаар сарын 1-нээс хүүхдийн дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тухайн насны хүүхдийг вакцинд хамруулснаар эндэгдлээс 90-95 хувь хамгаална гэсэн үр дүн гарсан. Монгол Улсын Хүний эмийн зөвлөл 2022 оны долдугаар сард тухайн вакциныг бүртгэж авсан. Хүүхдийг нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулна. Хүүхдэд зориулсан найрлага, агууламж бүхий улбар шар өнгөтэй. Эцэг эхчүүдэд таниулах зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, сайн дурын үндсэн дээр хийнэ. Хүүхдийн дархлаажуулалтын эхний тунг сум өрхийн эрүүл мэндийн төвд хийх бол хоёр дахь тунг есдүгээр сарын 1-нд хийхтэй холбоотой цэцэрлэг сургууль дээр зохион байгуулна.

Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга гаруй хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг дархлаажуулахаар төлөвлөж буй. Одоо цар тахлын халдварын тав дахь давалгаа эхэлж байгаа учраас наймдугаар сард эхний тун, есдүгээр сарын 1-нд хоёр дахь тунгаа хийлгэнэ. Аль ч вакцинжуулалтын дараа тодорхой хэмжээний хариу урвал өгдөг. Тарьсан хэсэгт улайж, хөндүүрлэдэг. Энэ бүх судалгааг олон улсад хийж, гаргасан байгаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top