x

Нийслэл 17 жилийн дараа ус зайлуулах хангалттай шугамтай болно

Нийслэлийн иргэдэд нэн тэргүүнд улирлаас хамааралтай асуудлууд тулгамддаг. Тухайлбал, хавар, зуны улиралд их хэмжээний бороо орсноос ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс үер бууж, иргэдийн аж амьдралд саад учруулж буй. Улиг болсон ч шүдний өвчин шиг салдаггүй ажилд угтаа жил бүр төсөв баталдаг. Гэвч шугам сүлжээний инженерчлэл хийх боломжгүй. Төлөвлөгөө, замын ерөнхий бүтцэд тодорхой хэмжээний өөрчлөлт хийж, насжилт дууссан хоолойнуудыг авсны дараа ирэх 17 жилд хангалттай шугам, хоолойг бий болгох боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн Мягмар гаригт нийслэлд түр зуурын ширүүн бороо орж, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын ам, Эмээлт орчмыг хуйгаар нь хог, бохирын усанд живүүлсэн.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас онцгой анхаарч ажилласнаа мэдэгдэж, аргагүй нөхцөл байдлаас болж айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүртэл хүргэсэн гэсэн зураг, бичлэгүүд цахим орчинд тарсан. Үер усны аюул, эрсдэлийн үед алба хаагчид ажлаа хийх нь гарцаагүй. Харин нийслэлийнхэн жил бүр төсөвт суулгадаг санхүүгийн тодорхой хувиар төлөвлөсөн ажилдаа алслагдсан дүүрэг, хороодын асуудлыг шийдвэрлэхийг яагаад багтааж тусгадаггүйг гайхах хүн олон байна. Тиймээс холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

ШААРДЛАГАТАЙ 14 БАЙРШИЛД УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ БАЙХГҮЙГЭЭС МАШИНААР СОРУУЛДАГ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 онд хийсэн судалгаагаар, нийслэлийн 25 байршилд ус зайлуулах шугам сүлжээ хэрэгтэйг тогтоожээ. Гэсэн ч энэ ажилд төлөвлөлт, зураг төсөл хэрэгтэй төдийгүй урт хугацаа шаардаж байна. Өнөөдрийн байдлаар хотын 11 байршилд ус зайлуулах хоолойг тодорхой хэмжээнд шийдэж өгчээ. Харин ус зайлуулах хоолой зайлшгүй шаардлагатай ч байдаггүй 14 байршлын үерийн усыг машинаар соруулдаг байна.

Нийслэлд нийт 461 км урттай үерийн ус зайлуулах шугам шаардлагатай ч өнөөдрийн байдаар 209 км байгаа аж.

Иймд нийслэлд 2040 он гэхэд шаардлагатай ус зайлуулах шугам сүлжээ тавихаар төлөвлөжээ. Энэ оны төсвийн тодотголд нийт 1.2 тэрбум төгрөгөөр Геодизи, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр тусгасан байна. Учир нь тус нэгжид техник хэрэгсэл хангалтгүй байдгаас үерийн ус зайлуулах шугам сүлжээг нэмж, арчлах боломж хомс байдаг болохыг албаныхан онцлов. Тиймээс шугам сүлжээг нэмэх бус байгаагаа арчлахад эхний ээлжид анхаарч, ирэх 20 жилийн дотор ус зайлуулах хоолой нэмэхээр нийслэлээс төлөвлөжээ.

УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТУХАЙН ЗАМЫНХАА ГАДАРГУУГИЙН УСЫГ Л ЗАЙЛУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.МАРИНА:

-Хотын хэмжээнд замын ус зайлуулах хоолой хэчнээн байна вэ. Засвар шинэчлэлтийн ажил хийж байна уу?

-Авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Улаанбаатар хотын 840 гаруй километр авто замын хувьд инженерийн шийдэл бүхий далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 184 километр байдаг. Эдгээр далд шугам сүлжээ нь хотын 46 гудамжинд байрлаж, авто замын гадаргуугийн усыг 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Замын гадаргуугийн ус зайлуулах байгууламж нь тухайн замынхаа гадаргуугийн усыг л зайлуулах үүрэгтэй. Хэрэв үндсэн үүргээр ажиллавал авто зам дээр үерийн ус өмнө жилүүдийнх шиг тогтохгүй байх боломжтой.

-Журам зөрчиж, ус зайлуулах хоолойд ачаалал үүсгэж байгаа этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр шүүрт худгуудын лаг шаврыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг. Гэтэл ашиглалтын нөхцөлийг зөрчиж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 174 байршилд 4134.2 куб метр худгийн лагийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж ажилласан. Энэ онд борооны ус зайлуулах шугам худгуудын лагийг цэвэрлэхээр төлөвлөөд байна. Ил сувгийн цэвэрлэгээг ч мөн хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top