x

Г.Занданшатар: Үнийн өсөлтөөс шалтгаалж ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэлтэй байна

УИХ-ын Г.Занданшатар өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцсон байна. 

Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгчээ. 

Тэрээр, өнгөрөгч зургаадугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд хүрсэн. Үүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.9 хувь, шатахуун 2.8 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгааг дурдлаа. Тухайлбал, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт 50 хувиар дамжиж монголд нөлөөлж байгаагаас гадна Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор 1 кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн зэрэг түр зуурын хямрал нь үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгснийг тэмдэглэв.

Ирэх наймдугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгааг мэдээлсэн байна. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны ядуурлын судалгаанд хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд  ядуурлын түвшин  34.3 хувьд хүрч  211 мянган хүн ядууралд өртөх бол энэ үзүүлэлт 20 хувьд хүрэхэд ядуурлын түвшин 42.1 хувьд хүрч 465 мянган хүн хоол, хүнсний дутагдал, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоолол байдаг. Эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэл нүүрлэх төлөвтэй байгаа тул үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг үүсэж байгаа энэ цаг үед Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын арга хэмжээг цаг алдалгүй тууштай авч, ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top