x

Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол долдугаар сарын 27-ны өдөр болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон байна.

Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын сайд Ц.Нямдорж уншиж сонордуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав.

Бидний өвөг дээдэс байгалийн хуулийг танин мэдэж, хувирал хэмнэлд нь ахуй амьдралаа найрсан зохируулж, жам ёсыг ухааран сэнхэрч ирсний яруу тод нэгэн илрэл нь уулын тэнгэрийг тайх ёслол гэдгийг хэллээ.

Байгаль дэлхийн уул ус, мод бут алив бүхэн нь амьтай, эзэнтэй хэмээн итгэн сүсэглэж, унаган нутгаа хайрлан хамгаалж, уугуул төрхөөр нь үр хойчдоо өвлөн үлдээх тухай энэхүү зан үйл нь монголчуудын түүх соёл, итгэл бишрэлийн цогцолбор гэдгийг онцлов.

Тийм ч учраас өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт өв – уул ус, овоо тахилгын уламжлалт зан үйлдээ хүндэтгэлтэй хандаж, уг язгуур төрхөөр нь хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах талаар Төрийн тэргүүн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгааг тэмдэглэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Хан Хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Увс аймгийн музейд хадгалуулахаар өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Хан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгосон. Үүнээс хойш 2008, 2012, 2017 онд тус тус Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг зохион байгуулжээ.

Увс аймгийн нутагт орших Хан Хөхийн нурууны ноён оргил Алтан Дуулга нь далайн түвшнээс дээш 2,928 метр өндөртэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Өчигдөр 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Өчигдөр 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Өчигдөр 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Өчигдөр 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Өчигдөр 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Өчигдөр 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Өчигдөр 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Өчигдөр 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Өчигдөр 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у... Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү...
Top