x

Хууль бусаар жонш олборлож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлэн шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод шалгалт явуулжээ.

Шалгалтын үеэр нэр зарим аж ахуй нэгжүүд ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн байна.

Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг, Уушги уул гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал нь урд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн, техник хэрэгсэл ашиглаж, хууль бусаар их хэмжээний жонш олборложээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдлүүдийг тогтоон, хэргийн газар үзлэг хийж, гэрчүүдээс мэдээлэл авч, техник хэрэгслийг нь битүүмжилж, холбогдох баримт бичгийг хураан авсан байна.

Түүнчлэн тухайн аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, хууль бус ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй үйлдэлд Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой баримт бичгүүдийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх албан тушаалтнууд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top