x

Дарханы замын эвдэрсэн хэсгийн асфальтбетон хучилтыг энэ сард засварлаж дуусна

Өчигдөр орсон хүчтэй борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь километрийн 140 метр хэсгийн асфальтбетон хучилт эвдэрсэн юм.

Энэ асуудлаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяраас тодрууллаа.

Тэрээр “Өчигдөр 30 минут орчим орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн ус тухайн зам дээгүүр ус давсан. Тодруулж хэлбэл, замын голын тусгаарлагч болох метр орчим өндөр, нэлээд хүнд, блокон хашлагыг үерийн ус 140 орчим метрийн өргөнтэйгөөр давсан бөгөөд давахдаа тухайн хашлагуудыг унагаасан юм.

Тэр хүнд хашлага унахдаа асфальтбетон хучилтад хүчтэй цохилт өгч, улмаар үүссэн завсраар нь ус ороод 100 гаруй метрт замын асфальт хууларсан явдал болсон.

Ямартай ч эвдрэл үүссэн асфальтыг хуулж аваад доод талын суурь нь ямар хэмжээнд байгааг бага зэрэг сэврээж байгаа. Хэрэв доод талыг нь засахааргүй бол хатаагаад 100 гаруй метр асфальтбетон хучилтыг сольж дэвсэнэ.

Одоогоор засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд долдугаар сарын 30-н гэхэд дуусгахаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ нэг их сүртэй асуудал биш.

Гол нь хүчтэй үерийн ус зам руу орохдоо бетон хашлагыг нураагаад, улмаар хүнд хашлага унахдаа зөвхөн суурин асфальтбетон хучилтыг эвдэлсэн гэдгийг дахин хэлье. Түүнээс биш зүгээр хүчтэй борооны усанд хуулардаг зам гэж байхгүй. Үерийн улмаас зөвхөн тэр хэсгийн зам ч гэлтгүй 61-ийн гармын наад хэсэгт суурилдаг 70 орчим айл үерт автсан тухай мэдээлэл байна" гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн тухайн зам нь ашиглалтад ороогүй буюу зөвхөн суурь асфальтбетоноор хучсан байсан. Үүний дээрээс дахин таван сантиметр зузаан өнгө асфальтбетон хучилт хийгдэх ёстой гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 6 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 1 цаг 21 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 1 цаг 25 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 2 цаг 25 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 2 цаг 28 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 2 цаг 52 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 2 цаг 55 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 2 цаг 58 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 3 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 3 цаг 19 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top