x

Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас хэд хэдэн газарт үер буун, Нийслэлийн Онцгой байдлын газарт 14 дуудлага ирсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах анги болон дүүрэг тус бүрийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллав.

Сонгинохайрхан дүүрэгт 20 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нуржээ. Мөн үерийн усанд боогдсон дөрвөн том хүн, гурван хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэсэн байна.

Харин Баянзүрх дүүрэгт 62 дугаар сургууль, 82 дугаар цэцэрлэг, Цайз, 16 дугаар хороолол орчимд үер бууж, гурван айл усанд автаж, орон сууцны хонгил усанд автжээ.

Чингэлтэй дүүрэгт ирсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үер буусан байршлуудыг шалгасан бөгөөд далан, сувгаар үерийн ус урсаж байсан тул нөхцөл байдал хэвийн байгаа аж.

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, сувгийг засварлах ажил үргэлжилж байна.

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг анхааралтай хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас санууллаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top