x

Эрдэнэт үйлдвэр “Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур хүч, нийгмийн хариуцлагын өндөр жишиг тогтоогч үйлдвэрийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улс орны хөгжилд олон талын хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн.

Нийгмийн хариуцлагаа загвар манлайлал болгож, тус үйлдвэр “Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохих журам, холбогдох хууль тогтоомжийн дагуу “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн бүтээн байгуулалтыг дэмжин, дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрт тусгагдсан ажлын зардлаасаа хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байв.

Манай улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн замнал, нөгөө талаас эх дэлхийгээ шүтэн дээдэлж, баялгийг нь хүртэж ирсэн Монголчуудын уламжлалт зан үйлийг хадгалах зорилгоор Хэнтий аймгийн Бэрхийн жоншны далд уурхайд хийгдэх эл төслийн гадна талбайн тохижилт, лус савдгийг захирагч “Очирваань бурхан” бүтээж, уурхайчдадаа хүндэтгэл үзүүлэхээр зорьсон.

Бэрхийн уурхай нь манай улсын жоншны анхны уурхай бөгөөд уул уурхайн үе үеийн зүтгэлтнүүд, нэрт эрдэмтэд, инженерүүд бэлтгэгдэж ирснээрээ энэ салбарын мэргэжлийн том төв, бааз суурь болдог. Тиймээс энд уурхайчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх, уул уурхайн нарийн мэргэжлийн боловсон хүчин, оюутан залуучуудад сургалт, судалгааны бааз, аялал жуулчлалын төв байгуулах зорилтын хүрээнд  тус төслийн нэгж байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа юм.   

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээрх бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зөвшөөрлийг Сангийн яам, ТӨБЗГ-аас авч зохион байгуулж байв.

Үүнээс гадна Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2000 га талбай бүхий хууль бус олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ.  Энэ  ажлыг  2022-2024 онд хийж дуусахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top