x

Б.Цолмон: Цэргийн ангид сүрьеэгийн халдвар авсан 21 цэрэг эмчилгээ хийлгэж байна

Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангид сүрьеэгийн халдвар тархсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, эмч Б.Цолмон мэдээлэл өглөө.

Тэрээр "Уг асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба болон бусад тасаг нэгжүүд, Цэргийн төв эмнэлгээс хамтарсан баг Ховд аймгийн .. дугаар ангид очиж ажиллаад ирсэн.

Халдвар авсан цэргүүд бүгд эмчилгээнд хамрагдсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байна. Тус ангид сүрьеэгийн эхний тохиолдлууд дөрөвдүгээр сараас бүртгэгдсэн. Биднийг очиход нууц үеийн хугацаа нь таарсан бөгөөд хариу арга хэмжээ авсан тул сүрьеэгийн тухайн дэгдэлтийг хяналтдаа авсан. Бид тус ангийн нийт бие бүрэлдэхүүнийг шинжилгээнд хамруулсан. Одоогоор нийт 21 цэрэг эмчилгээнд байна. Сүрьеэгийн эмчилгээ нь өөрөө тодорхой хугацаатай дүрэм журамтай бөгөөд түүний дагуу эмчилгээ хийгдэнэ. Тодруулбал, сүрьеэгийн халдвар авсан хүн хамгийн багадаа зургаан сар эмчлэгддэг.

Харин дэгдэлтэд өртсөн эрүүл хүмүүсийг сүрьеэгийн нянг устгах үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг юм.

Цэргийн анги бол өөрөө өвөрмөц орчин. Ялангуяа амьсгалын замын халдварын үед эрсдэлтэй нөхцөл болох гээд байдаг талтай.

Ер нь манай улс сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны нэгд тооцогддог буюу хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өргөн тархсан хандлагатай байдаг. 100 мянган хүн амд 700 гаруй сүрьеэгийн тохиолдол байна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ нь эрэгтэйчүүдийн дунд илүү төвлөрсөн бөгөөд ялангуяа цэргийн насны залуучууд буюу 15-34 насны эрэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байдаг. 

Тиймээс тэдний дунд ар гэртээ сүрьеэгийн өвчлөлтэй хүний хавьтал болсонтой холбоотойгоор ийм өвчлөл дэгдэж болно.

Амьсгалын замын халдварт өвчин хүн олноор цугласан газар амны хаалт, агааржуулалтыг сайн байлгах нь энэ төрлийн халдвараас сэргийлэх гол арга зам юм” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 9 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 9 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 11 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top