x

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийж байна

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад энэ сарын 10-14-ний өдрүүдэд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Хустайн нурууны шим мандлын нөөц газарт тус тус зочлов.

Ерөнхий захирал Одри Азулей, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2004 онд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт зочилж, тус газрын хадгалалт, хамгаалалт болон үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт тулгамдаж буй бэрхшээл, үүнд нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт өв соёлын хадгалалт хамгаалалтад хэрхэн нөлөөлж буй болон энэхүү соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Хархорин сумын нутгийн болон тус газрын хамгаалалтын захиргааны удирдлагуудтай санал солилцлоо.

Түүнчлэн Хархорум, Эрдэнэ зуу музейг үзэж сонирхохын зэрэгцээ Хархорин дахь Эрдэнэсийн хүрээ уран бичлэгийн төвөөр зочилж Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол бичгийн соёлтой танилцав.

Ерөнхий захирал О.Азулей энэ сарын 13-ны өдөр 2002 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нурууны шим мандлын нөөц газраар зочилж, биологийн ховордсон төрөл зүйл, үүнд тус газарт амжилттай сэргээн нутагшуулсан зэрлэг адуу тахийн хадгалалт хамгаалалт, аж байдалтай танилцав.

Тэрээр тахийг амжилттай сэргээн нутагшуулсан энэхүү жишиг нь ЮНЕСКО дахь Шим мандлын нөөц газрууд дунд жишиг шим мандал болохыг онцлон тэмдэглэж, цаашид ЮНЕСКО дахь шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн хүрээнд бусад улс орны сайн жишгийг хуваалцах чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар дурьдав.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 56 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 4 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 13 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 34 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 35 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 40 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 7 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 27 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top