x

Наадмын дурсамж...

Нар хур тэгширсэн наадам айсуй энэ үед насан багын дурсамжуудаа тэмтчин бодолд автах үе олон юм. Яармаг хэмээх зүлэг ногоон талд бага нас минь өнгөрч, жил жилийн наадам тэрхүү дэнж дээр дэлгэр сайхан болдогсон. Өнгө алагласан эрээн асрууд, өрөөд тавьчихсан мэт дэгжин гэрүүд, гийнгоо хадаасан унаач хүүхдүүд, гэрэл зураг шиг Богдхан уулын минь дэнж тэртээ холын бодолд тэсгэл алдран алсарсаар 17 зуныг үджээ.

Морины барианы газарт ойртохгүй ч алсаас тоос манаран дуниартаж, хүүхэд хөгшидгүй тэр зүг хараагаа бэлчээнэ. Айдсын даваа уруудаад морьд эргэлээ гэхэд нь “Ай даа сайхан наадаж байна шүү" хэмээн наадмын дурсамжаа бие биедээ хүүрнэн өгүүлэх өвгөдийн яриа соньхон. Хуушуурын гэрүүд дундуур явж хэнийх нь амттай бол, хаанахынх нь гоё бол гэж хайсаар арай өнгөлөг, шүүслэг хуушуурыг олж иддэгсэн. Тэр үеийн хуушуур ч одоогийн нар сар гэрэлтсэн хуушуурын хажууд "махаар зодсон" байдагсан.

Наадмын талбайгаас шороо манаруулсаар гэртээ очоод шууд л Туул голынхоо эрэг бараадан амарна. Тэнд таван хошуу мал багшралдан бэлчиж, тэмээ гэж амьтан ийм сонин юм уу гэж хүүхдүүд шуугилдана. Мэдээ орохоос тэмээ хараагүй зарим хүүхдүүд хорголыг нь хараад олдвор олсон аятай хөөрцөглөж, гэрийнхээ хойморт хоргонд хийгээд хадгалах дайны юм ярина. Хотын наадамд хотол олноороо ингэж л цэнгэдэг байлаа даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 56 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 34 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 35 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 40 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 7 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 27 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top