x

Д.Сумъяабазар: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн явц 1991 оны Сингапурын байдалтай адил байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр санамж бичгийг үзэглэлээ.

Тодруулбал, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулсан юм.

Мөн Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Винсент Лох Венг Сенгтэй үзэглэв. Санамж бичгийн хүрээнд Сонсголонт хот буюу 10 мянга га шинэ хотын төлөвлөлтөд талууд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрээр холбогдох гэрээ байгуулах замаар төсөл хэрэгжүүлэх юм.

Санамж бичгүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.

Бүгд Найрамдах Сингапур Улс нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ялангуяа эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутгийн болоод дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Хоёрдугаарт, хүн амын нягтаршил ихтэй ч бага орон зайг амжилттай ашиглаж, эдийн засгаа  хүчирхэгжүүлсэн  улс. Тийм учраас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот тус улсаас суралцах, туршлагыг нь нутагшуулах зүйл их байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тус улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, түгжрэл болоод дижитал шилжилт, инженерийн байгууламжийг шинэ стандартад хүргэх  зэрэг олон асуудлыг цогц шийдэхэд ач холбогдолтой санамж бичиг юм.

Бид хөгжлийг 50, 100 жилээр нь төлөвлөж, алсыг харсан даацтай бодлогыг боловсруулан гаргах ёстой. Энэ нь Сингапур улсын хэрэгжүүлж буй бодлоготой нийцэж буй юм. Хотын хөгжлийг тав, арван жилээр төлөвлөх бус, дараагийн 50, 100 жилд Улаанбаатар хот ямар байх вэ, хөгжлийн шийдэл гарц нь юу  байх вэ гэдгийг одоогоос суурьтайгаар боловсруулах ёстой. Ялангуяа эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн шинэтгэл, засаглалын шинэтгэлийг олон улсын  хотуудын хөгжлийн түвшинд хүргэж, тэдний зохион байгуулалтад орж байж Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг бид шийднэ.

Мэдээж, богино хугацааны бодлого бас бий. Богино хугацаанд түгжрэлийг бууруулах хэд хэдэн цогц асуудлыг шийдэхээр эртнээс бэлдсэн. Ухаалаг Улаанбаатар, тэр дундаа нийтийн тээвэр гэх мэт.

Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам төслүүдийг бид заавал хийх ёстой. Тойрог хурдны замтай холбогдсон туслах зам буюу 12 уулзварыг заавал хийх шаардлагатай. 1.6 сая хүн амьдарч байгаа нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нийцсэн, цаг хугацааг зөв тооцсон, эдийн засгийн үр ашигтай шийдэл, гарцуудыг бид хийх ёстой.

Дараагийн хийх зүйл бол дижитал шилжилт. Цахим шилжилтийг хийхээр Монгол Улсын Ерөнхий сайд ажиллаж байгаа. Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс”  нь төрийн өмчит буюу 51 хувийг нь Темасек олон улсын сан эзэмшдэг томоохон компани. Тус компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Маш олон шийдлийг судалж байна. Нийтийн тээврийн тухайд зөвхөн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр биш, татварын системтэй уялдуулан, авто замын орц, гарцуудыг оновчтой болгох зэрэг шийдлүүд байна.

Цахим шилжилтийг нийтийн тээвэрт хийх ёстой. Маш олон цогц бодлого нэгдэж байж, түгжрэл, төвлөрлийн асуудлыг шийднэ. Үүнийг “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарч хийхээр эхний санамж бичгээ үзэглэлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн явцыг харахад, 1991 оны Сингапурын нөхцөл байдалтай адил байна. Бид 30 жилээр хоцорч явна гэж ойлгох хэрэгтэй. Иймд гурав дахин хурдаар зохион байгуулалтад орж ажиллаж байж, цаг хугацаа хэмнэж, үр дүнд хүрнэ.

Ерөнхий сайдын айлчлалын үр дүн Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой боллоо гэж үзэж байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 35 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 36 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 41 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 8 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 28 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top