x

“Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапурын туршлагыг судалж, хамтран ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар үр бүтээлтэй санал солилцсон. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар Сингапур Улсад Засгийн газрын тэргүүний хувиар айлчилж байгаагаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Сингапурын хуримтлалын сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбар, чиглэлд Сингапур Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байна.

Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар энэ онд багтаан олон нийтийн хяналтад оруулах, нээлттэй компани болгохоор Засгийн газрын шийдвэрлэсэн. IPO, менежментийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулан олон улсын жишигт нийцүүлэх, танай толгой компани болох Темасек Холдингийн туршлагыг нэвтрүүлэх, Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, ложистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг Английн хуулийн жишгээр бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналтай байна гэлээ. 

Монгол Улсын баялгийн санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байна. Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай улс орон бүр байгалийн баялгаас олсон ашиг орлогоо зөв зохистой хуваарилах, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө зарцуулахаас гадна хуримтлал үүсгэх, өсгөх хэлбэрээр ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулахыг эрмэлзэж байна. Энэ чиглэлд Сингапур Улсын арвин туршлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Темасек олон улсын санд Монгол Улстай 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top