x

​Б.Жавхлан: АИ-92-ийн үнэ 500-1000 төгрөгөөр өсөх бодит нөхцөл үүссэн

Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан АИ-92 автобензиний үнэ болон ОХУ-ын "Роснефть" компанитай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "УИХ-аар бид маш чухал хууль баталсан байна. Дөрөвдүгээр сард батлагдсан хуулийн үр дүнд бензиний үнийг наадам дуустал хүртэл тогтвортой барьж чадлаа. Энэ хууль батлагдсанаар бензин импортолж байгаа компаниудад Засгийн газраас ширхэглэн баталгаа гаргаж өгөх боломж гарсан. Өмнө нь ингэж байгаагүй ч энэ удаад дөрвөн сарын төлбөрийг урьдчилж төлснөөр 25 хувийн хямдралтай үнээр газрын тосны бүтээгдэхүүн авч чадсан юм. Энэ төлбөрийг нэг дор хийхэд хөрөнгийн чадвар дутмаг байсан 17 компани арилжааны банкнаас зээл авсан. Ингэхэд Засгийн газраас баталгаа гаргаж өгөөд, төгрөгийн эх үүсвэрийг татаж, Төв банк валютын хангамж хийснээр нэг дор 109 сая долларыг ОХУ-д төлсөн байдаг. Ингэснээр дөрвөн сарын нөөцийг хангаж чадсан. Энэ бол хуулийн хэрэгжилт ямар болсныг харуулж байна.

Г.Ёндон сайдын хэлж байгаагаар дараагийн хэлэлцээр энэ хууль дээр үндэслэж байгаа.  “Бид дөрвөн сараар урьдчилж төлье. Урд нь өгсөн хямдралаа бидэнд дахиж өгөөч. Төлбөр тооцоогоо саадгүй өгнө” гэх хэлэлцээр юм. Үүнд Засгийн газраас баталгаа гаргуулаад авах бүрэн боломж бий.

Гэхдээ ОХУ-аас ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гадаад орчинд үнэ их өссөн. Бензиний үнийг 25 хувь хямдруулсан ч АИ-92 шатахуун одоо байгаа үнээс 500-1000 төгрөгийн дээгүүр байх төлөвтэй байна.

Дизелийн хувьд татвар төлөгчдийн мөнгөөр хязгаарлаж, үнийн зөрүүг барих ямар ч боломжгүй. АИ-92 нь нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг учраас зохицуулалт хийхийг зорьж байгаа. Дизель түлшний хэрэглээний бүтцийг задлаад харвал 70 хувийг нь уул уурхай эзэлдэг. Уул уурхайнхан зэс, алт, нүүрс зэрэг гадаад зах зээлд оролцоод дизелийн үнээ шингээж чадахаар байгаа. Харин өргөн хэрэглээнд авто машинууд 5 хувийг эзэлдэг бол 20 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар хэрэглэдэг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top