x

​Б.Бат-Эрдэнэ: Жуулчдад зориулсан платформыг 7 хэлээр нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонссон байна.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Ойн агентлаг байгуулах байгуулах асуудлыг УИХ-аар оруулж зургадугаар сарын 3-ны өдөр албан ёсоор байгуулсан. Өнөөдөр Засгийн газрын 36-р хуралдаанаар тус тогтоолыг батлууллаа. Ингэснээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд саатаад байсан ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Ойн судалгаа хийсэн 12 албан хаагч төсвийн асуудлаас үүдэж цалингүй ажилласан. Тэдгээр хүмүүст цалинг нь олгоно.

 

Засгийн газраас 2023-2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан нэг сая хүртэлх жуулчин авахад уг ажил томоохон дэмжлэг болох юм. Тиймээс 2024 оныг аялал жуулчлалын жил болгохтой холбогдуулан цахим платформуудыг албан ёсоор өнөөдөр олон улсад танилцуулж байна. Ингэснээр гадаад дахь төлөөллүүдэд, цахим виз авсан жуулчин бүрт Монгол Улсын Ерөнхий сайдын “Монгол Улсад тавтай морилно уу” мэндчилгээ хүргүүлнэ. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад 73 мянган жуулчин ирж, 70 сая долларын орлого оруулсан байна. Өнгөрсөн цаг хугацаанд Монгол Улс аялал жуулчлалын стратегигүй явж ирсэн. Тиймээс Монгол Улсын мэдээллийг гаднын жуулчид хайж олоход хүндрэлтэй байсан хэрэг.

Монгол Улсад аялах илэрц 2017 онд 118 сая, 2019 онд 165 сая илэрц гарч байжээ. Бид цахим платформтой болсноор албан ёсны, нэгдсэн мэдээлэл өгдөг болно. Тус платформд томоохон зохион байгуулалттай эвент болон аялал жуулчлалын баазуудыг нэгтгэнэ. Манай улсад хамгийн их жуулчин ирдэг орнууд болох Англи, Хятад, Орос, Япон, Солонгос, Испани, Монгол хэл дээр үүнийгээ нээнэ. Энэ платформуудыг хийх ажил үргэлжилж байгаа. Мөн гар утас, цахим хуудсаар нэвтрэх QR байрлуулах юм. Монгол Улсад болох бүхий л арга хэмжээнүүдийн мэдээллийг оруулахаас гадна тасалбар худалдаалах сувгийг ч холбоно. Үүндээ дөрвөн сэтгүүлийн мэдээллийг хавсаргаж байна. Сэтгүүлийн мэдээллээ хоёр сар тутамд шинэчлээд явна. Халдварын мэдээлэл зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг багцлан хүргэх зорилго тавин ажиллаж байна. Уг ажил гар утасны “VisitMongolia” аппаар гарч, бэлэн болсон. Үүний гол зорилгыг 2022 онд хамгийн багадаа 2019 онд ирсэн жуулчны 50 хувьд хүргэх юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 9 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 10 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 10 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 10 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 11 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 11 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 12 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 12 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 13 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө...
Top