x

Монгол Улс сувилагчийн хомсдолд орж байгаа тул оновчтой бодлого хэрэгжүүлж, мэргэжилтнийг дэмжиж шаардлагатай

Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. 

"Сувилагчид ээлтэй Монгол" сувилахуйн үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Мөн уг зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

“Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганд нийслэл болон 21 аймгийн сувилагчдын төлөөлөл болсон 800 гаруй сувилагч оролцож, өөрсдийн эрх ашгийг хамгаалах, сувилагчийн мэргэжлийн үнэ цэнийг алдаршуулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэж, ийнхүү зөвлөмж гаргажээ.

Монгол Улс сувилагчийн хомсдолд орж байгаа энэ цаг үед шийдвэр гаргах бүх түвшинд оновчтой бодлого хэрэгжүүлж, сувилагч мэргэжилтнийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэлээ.

Уг зөвлөмжид сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилахуйн боловсролыг сайжруулах, сувилахуйн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн үндсэн гурван асуудлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай 32 асуудлыг тусгасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 1 цаг 39 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 1 цаг 57 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 3 цаг 11 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 3 цаг 16 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 4 цаг 15 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 4 цаг 19 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 4 цаг 43 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 4 цаг 46 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 4 цаг 49 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 4 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 5 цаг 9 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top