x

"Буянт-Ухааг нөөц нисэх буудлаар ажиллуулснаар 70 мянган доллар хэмнэж байгаа"

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж буй.

Иймд цаг агаарын болон техникийн хязгаарлалтын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг газардах боломжгүй үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж байгаа аж.

Тухайлбал, өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгалийн онцгой үзэгдэл буюу өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Истанбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Байгалийн онцгой үзэгдлийн үед агаарын хөлгийн нисэх баг нь тухайн нисэх буудалд газардах, бэлтгэл нисэх буудал руу нисэх шийдвэрийг тухайн нисэх буудлын хөөрөх буух зурвас дээрх алсын барааны харагдац, салхины чиглэл гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан гаргадаг.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болбол ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа тул “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчеоны нисэх буудалд буухаас өөр аргагүй байдалд орохоор байв.

Өмнө нь Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт долоон цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган доллар зарцуулдаг байжээ.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаагаас гадна зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг хэмнэж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Өчигдөр 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Өчигдөр 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Өчигдөр 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Өчигдөр 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Өчигдөр 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Өчигдөр 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Өчигдөр 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Өчигдөр 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Өчигдөр 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа...
Top